Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлэв.

АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан явуулах шаардлагыг үл хэрэгсэж, ард түмний хүсэмжлэл, хүлээлтэд дөрөөлөн дутуу дулимаг, өмнөх алдааг давтсан байдлаар явуулж байгаад санаа зовниж байна.

Монголын ард түмэн 1992 онд баталсан анхны Ардчилсан Үндсэн хуулиараа хүний үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн хүлээн зөвшөөрч, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд шилжүүлж, нийгмийнхээ тогтолцоог ардчилсан ёсонд нийцүүлэн үндсээр нь өөрчилж, тусгаар улсын эдлэх ёстой бүрэн эрхийг бүрэн олж, харийн тушаалаар бус хамтын зүтгэлээр хөгжин дэвжих боломжийг нээж чадсан нь эрхэм дээд ололт мөн байв.

Анхны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойших 27 жилийн хугацаанд парламентын 7 удаагийн, ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулийг амжилттай явуулж, сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлсэн, мөнхийн хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөрштэй болсон, дэлхийн улс орнуудтай эн тэнцүү, эрх тэгш харилцаж байгаа зэрэг бахархам амжилтууд бий болсон.

Гэвч ард түмний засаглах эрх алдагдсан, бүх нийтэд хүртэх ёстой байгалийн баялгийг ашиг сонирхлоор холбогдсон хэсэг бүлэг хүн өмчилдөг, Монгол Улсад ашиггүй, Монголын ард түмэнд хүртээлгүй нөхцөлөөр өгдөг, зардаг гаж жишиг тогтсон, хууль мөнгөтэй чадалтайд нь уярч, мөнгөгүй чадалгүйд нь улам чангарч, ялгамжтайгаар хэрэгждэг ёс бус тогтолцоо бий болсон, эрх, эрх чөлөөг эмх замбараагүй дур зорго, эрх мэдэл, албан тушаалыг эрдэнэст хүрэх үүд хаалга мэт болгож хувиргасан зэрэг анхаарвал зохих асуудлууд ч мөн үүссэн байна.

Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя.

Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ.

Зохих арга хэмжээг авч, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх Улсын Их Хурлын чуулганыг баяр наадмын дараа товлож, мэдэгдэнэ үү” гэжээ.


Сэтгэгдэл

Буруу Цолмон [103.10.23.111] 2019-07-03 07:13:42

Нам нэрээр сэм нэгдэж Төрийн ордонд үүрэлсэн хулгайч луйварчин алуурчин нарт Үндсэн хуулинд гар хүрэх эрх байхгүй Үндсэн хуулийг эрдэмтан мэргэд дахин шинэчлэж бүх ард түмнээр хэлцэж Ард түмнөөс сонгодсон Ардлын их хураал батлах ёстой

сонгогч [202.70.34.115] 2019-07-03 03:25:11

БАЯР НААДАМ , ШИНЭ ЖИЛИЙН ҮЕЭР МРГЭДИЙН СЭТГЭЛ САНААНЫ ХӨӨРӨЛ, ТӨӨРӨГДЛИЙГ ДАЛИМДУУЛЖ МАН БОЛОН 30 ГЭР БҮЛД АШИГТАЙ ХУЙВАЛДААНЫ ЖУРМААР ХУУЛЬ БАТАЛДАГ ЖИШГЭЭР ҮНДСНЭ ХУУЛЬД ХАНДАЖ БОЛОХГҮЙ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ 100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА....... ДЭЭР МАН-ЫН 64 ТӨЛГНИЙ 40 ГАРУЙ НЬ ЖДҮ-ГЭЭС ХУЛГАЙЛСАН ЛУЙВАРЧИД. ИЙМ ХУЛГАЙЧДАД ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ, НЭМЭЛТ ОРУУЛАХ ЁС ЗҮЙН ЭРХ БАЙХГҮЙ ЭЭ. ХАРИН ШАЛГАЖ ТЭДНИЙГ ЯЛЛАХ ЁСТОЙ ШҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ..............................

Зочин [124.158.109.140] 2019-07-03 02:16:07

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ Дэмжиж бн Дээд шүүхийн шүүгчид ядуу хүнийг дээрэлхдэг ажилтай албатай залуу эрчүүдийн бөгсийг долоодог

Irgen [175.100.48.59] 2019-07-03 01:45:41

Хүний хөдөлмөрийг үнэлдэг хууль,бас цалингаа цаг хугацаанд нь өгдөггүй том жижиг байгуулагийг хатуу торгодог хууль гаргаачээ,Залуучууд нь гадаадад ажиллаж байхаар Монголдоо хүний хөдөлмөрийг үнэлдэг хуультай байвал мөн ч сайхнаа,Муу саын новшнуудааа

иргэн [64.119.21.119] 2019-07-03 00:58:42

Үндсэн хуульд сэтгэлийн хөөрлөөр үндсэн хууль өөрчилсөн гэдэг нэр хүнд олно гэх мэт өнгөцхөн шалтгаанаар өөрчлөлт хийх нь зохимжгүй ээ. Түүгээр чинь далимдуулаад өөрсдийн чинь гараар могой бариулж өөрсөддөө ашигтай бусармаг өөрчлөлтийг хятад япон америк толгойтой ноход хийлгэх байгаа юм биш үү, олон хүн ингэж яриад байх юм анхаарахад илүүдэхгүй биз дээ. Ер нь тэгээд өнөөгийн нөхцөлд жинхэнэ Монгол толгойой нөхөд УИХ -д байгаа гэдэгт эргэлзэж л байна.

Зочин [119.40.98.162] 2019-07-03 00:51:40

ЭНЭ ӨӨРЧЛӨЛТ НЬ БҮТЭЦ ТОГТОЛЦООНЫ БИШ ХЭДЭН ДАРГА НАРЫН ТОМИЛГООГ ХИЙХ ДАВХАР ДЭЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ЦЭЦЭД НАСААРАА СУУХ ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРТЭЙ ХҮНИЙГ ОЛОН ЖИЛ СУУЛГАХ ГЭСЭН АГУУЛГА Л БАЙНА ГЭТЭЛ АЖЛАА ОГТ ХИЙДГҮЙ ХЭРЭГ ТӨВӨГТ ХОЛБОГДСОН ЭЛДЭВ НЭГ ХОЧ ЗҮҮСЭН ХОР ХОВОНД НЭГ ХУТГАЛДСАН ЁС ЗҮЙГ ОГТ ТООДОГГҮЙ ГИШҮҮДЭЭ СОНГОГЧ НЬ МЭДЭЖ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХҮСЭЛТИЙГ ШУУД ШИЙДЭХГҮЙ ИЙМ Л НЭГ ӨНГӨЛӨН ДАЛДАЛТ БАЙНА

4909 [202.126.88.41] 2019-07-03 00:05:19

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Лундаажанцангаар ахлуулдэг нь эхнээсээ луйвар хийхээр төлөвлөгдсөн,одоо төлөвлөсөнөө яаран сандран гүйцэлдүүлэх гээд улайрч байна.Энэ УИХ-ын гишүүдэд ,, цэвэр'' хүн байдаг л байх, гэхдээ авирлаж аяглаж байгааг нь харахад ай мэдэхгүй ...''Үлдэх хүнээр ачаа бүү татуул,, гэдэг дэө

Зочин [66.181.179.127] 2019-07-02 23:24:27

Аливаа зохист бухэнд хэмжээ хязгаар гэж бий ... ард тумэнд тэвчээр алдалт гэж бий ... авсгуйгээр ТАМД ( халуун хуйтний ялгаа нь угуй ! ) аваачих ганцхан зуйл бий - энэ бол ШУНАЛ ( эд монго , эрх тушаалын ялгаа нь угуй !! ) гэж саяханы торийн ордонд МАН - ын АЙЛДУУЛСАН - БУРХАНЫ номд сургамжилдаг юм байна ... !!! ... ээ буу узэгд ?! энэ НАМ -МАН чотгор шулам руугаа хийсвэл таарна ... !!!

Зочин [66.181.179.127] 2019-07-02 22:56:53

Иргэдийн эрх ашигаар НААДДАГ боллоо , одоо болоо юм биш уу ... ??? !!!!!!!

Зочин [66.181.179.127] 2019-07-02 22:55:14

ЗОВ , еронхийлогчийг дэмжиж байна аа ! : 1) -д , 50 - иас дээш хувь Эруугийн болон бусад ГЭМТ ХЭРЭГТ нэр холбогсон , ашиг сонирхолын олон зорчилтэй гишууд бухий УИХ ундсэн хуулийг оорчлон баталгаажуулах ЕС СУРТАХУУНЫ ЭРХ байхгуй , ард тумэн ч зовшоорохгуй ; 2)- д , ундсэн хууль д оорчлолт оруулбал , зарчимын хувьд торийн ТОГТОЛЦООНЫ оорчлот хийхийг л олон нийт хусч байгаа , ийм оорчлолтийг ард нийтийн САНАЛ АСУУЛГААР шийдэх естой !! МАН бол албан тушаалтны ( засаглал хоорондын нэрээр !) эрх мэдлийг шилжуулэх тухай л " нохой залиа " гуйлгээд байгаа ш дээ ... 3)- д , улс орон - ард тумний эрх ашигт хортой - халтай , оорсдийнхоо эрх ашигт нийцсэн НОЦТОЙ асуудлуудыг олон тумний анхаарал сарнисан уед - он солигдох моч , баяр наадмын омно хойно тааруулдаг КОММУНИСТ- СТАЛИНЧ арга барилаасаа САЛАА , МАН аа ... !!! Монголын ард тумний хичнээн ч эх орончдыг , хичнээн ч удирдагчдыг , хичнээн ч сэххэтнуудийг ийм аргаар ЦААШ ХАРУУЛАВ даа , суулийн уед бур НИЙТ ИРГЭДИ

ЗОЧИН [112.72.11.105] 2019-07-02 15:22:43

ЭНЭ ИХ ХУРАЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ.ДАРААГИЙН ИХ ХУРЛЫГ ХҮЛЭЭЬЕ.

Aldar [66.181.161.9] 2019-07-02 14:51:52

Судлах хугацаа байсан.өөрчлөлт хийх нь ойлгомжтой.асар их хүлээлт байгааг ерөнхийлөгч ойлгож байгаа байлгүй. Гар нийлэн ажиллаж шийдвэрлэх хэрэгтэй

зочин [183.177.98.248] 2019-07-02 14:38:42

баттулга юугаа хийж байсан юм бэ хугацаа байсан ш дээ. өөрчлөлтөө хий. наманд нь ч алинд нь ч хугацаа байсан. одоо хуцахаа болих хэрэгтэй

ЗОЧИН [103.212.116.144] 2019-07-02 14:32:55

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ, БОЛЖ БҮТЭХГҮЙ ЮМНЫХАА ШАЛТГААНЫГ, ЗАСАГ ТОГТВОРГҮЙ БУЙН ШАЛТГААНЫГ ҮХ-ААС БУС ӨӨРСДӨӨСӨӨ ХАЙ, ТӨСЛИЙГ НЬ БҮРМӨСӨН ТАТУУЛ, ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ, ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-ЫН ГИШҮҮД БУС ҮХЦ ӨРГӨН БАРИХ ЁСТОЙ, ЭНЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БҮР ЭХНЭЭСЭЭ ХУУЛЬ БУС.

МАН ӨӨРЧЛӨХ ЭРХ БАЙХГҮЙ БУСАД НАМ БҮЛЭГ ЭВСЭЛ ОРОЛЦОХ ЁСТОЙ !!! [150.129.141.55] 2019-07-02 12:05:05

МАН ОЛОНХООРОО ҮНЛСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЭРХ БАЙХЧГҮЙ ! МОНГОЛ ДАЯААР НАМ БҮЛЭГ ЭВСЭЛ НЭГДЭЖ БАЙЖ ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ДҮРЭХ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ МАНД ДАН ДЭЭРЭМЧИД ЯЛТАНУУД ӨӨРЧЛӨХ ЭРХ БАЙХГҮЙ АНХААР АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА ДЭМЖИХГҮЙ!!

Hello [217.160.25.226] 2019-07-02 11:26:30

Good luck

Heloo [217.160.25.226] 2019-07-02 11:25:19

Hello

India [217.160.25.226] 2019-07-02 11:24:46

Hi

Z [202.126.88.181] 2019-07-02 11:12:36

Ерөнхийлөгчийг дэмжиж байна.

Зочин [112.72.11.107] 2019-07-02 12:29:56

Ёрөнхийлөгчийг дэмжиж байна эцэг хуульд өөрчлөлт оруулаж байгаа шүү ирээдүй хойч үё маань энэ л хуулийг дагна

Иргэн [202.70.34.130] 2019-07-02 11:09:24

Би Ерөнхийлөгчийн гаргасан санааг дэмжиж байна яагаатай ингэж хурдан шийдэх гээд байгааг гайхаж бна шүү УИХ дарга нэртэй хүнгуай


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.