Баяр наадмаар хуушуур, худалдаа үйлчилгээний 610 цэгт 400 байцаагч хяналт тавина

Б.БУРМАА / Хууль

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 нийт 610 зөвшөөрөгдсөн цэг байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван газарт долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйд байнгын хяналт тавих аж.

Тус байгууллагаас мөн дараах зөвлөмжийг өгч байна:

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс:

Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;

Согтууруулах ундаа, тамхи худалдах;

Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;

Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;

Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;

Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;

Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;

Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;

“0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх

Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд авах арга хэмжээ:

Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих

3.1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих:

Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалтуудтай.


Сэтгэгдэл

ээж [202.126.88.176] 2019-07-04 01:23:06

хүчит шонхор дээр бууж байгаа махандаа хяналт тавиачээ

ХУУШУУР [202.9.43.210] 2019-07-03 08:13:19

ӨНГӨРСӨН ЖИЛ ХҮЙ 7 худагт хуушуур авах гэЖ БӨӨН ООЧЕР. ГАРЧ ИРСЭН ЗАРИМ НЬ ГАЛ ТҮҮХИЙ, ХИЙХИЙГ НЬ ХҮЛЭЭНЭЭД СУУЖ БХАД ТОСОО СОЛЬЖ БАЙСНЫГ МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА ХАРИН ТОС НЬ БАГАСАНГУУТ НЭМЭЭД Л ШАРААД БАЙСАН. МХГ БАЙЦААГЧИД ХЯНАЛТ ТАВИАД АЖИЛЛАДАГ ГЭЖ МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА. ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БИЧИХЭЭ БОЛИОЧ ЭЭ. ЭСВЭЛ МХГ-ААС ӨГСӨН МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛБАРЛАЖ ТАВИАД СУРВАЛЖЛАГА ХИЙСЭН НЭР ЗҮҮГЭЭД БАЙНА. ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ҮЗЧЭЭД ДАРАА НЬ ЯРЬЖ БАЙ.

Доктор-профессор На. [66.181.183.207] 2019-07-03 07:15:55

Эрхэм монгол иргэд ээ цоо шинэ тосонд хайрсан хуушуурыг сонгогтун. Нэг хайрсан тосондоо дахин хайрсан хуушуур бол РАК -ийн эх булаг мөн гэдгийг бүү март. Хянан шалгагч та бүхэн хуушуурын тосыг нягтлан шалгаарай. Хуушуур хайрсан тосоо дахин ашиглаж байвал торгууль тавиад хуучин тосыг асгуул. Тус байгуулга гэгч 400 байцаагч гаргасан нь сайн хэрэг. Гэвч тус байгуулгын зөвлөмжид шинэ тосны заалт ороогүй нь хариуцлагагүй хүмүүсийн хийсэн алдаа байна. Зөвлөмждөө нэн даруй засвар хий. Эрүүл мэндийн төлөө.

Зочин [202.126.89.240] 2019-07-03 04:44:39

100 yamaand 60 uhna gedeg

Зочин [202.9.43.137] 2019-07-03 04:15:49

Хаха бараг 2 хунийг нэг дарга хянах нь тор ямар данхар болсныг харж байнуу

Зочин [202.126.89.232] 2019-07-03 04:14:50

Хуушуурын үнэ тэнгэрт хадах байхдаа.Лав 2000₮-тэй. Гэртээ хуушуураа хийж идэх хэрэгтэй.

Наадамчин [203.91.115.41] 2019-07-03 04:13:30

Өнгөрсөн жил Хүй долоон худагт хуушуур олдохгүй хэцүү байсан. Энэ жил ийм явдал гарахгүй байлгүй дээ. Анхаарч байгаа болов уу?

Зочин [202.179.31.38] 2019-07-03 03:21:34

Манайхан л замбараагүй болохоор ийм олон хянах хүн хэрэг болдог байх. Бусад оронд гудамжинд баяр юслол болж байхад төрийнхөн хянаад явж байгаа харагддаггүй.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.