Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнгүй

М.Амаржаргал / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын Д.Лүндээжанцан энэ үеэр “2016 оны Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 15 эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг долоон аймгаар явж уулзалт, судалгаа хийсэн байдаг. Уг судалгаагаар баг, хорооны засаг даргыг сонгох нь буруу гэж судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь үзсэн байна. Иймд төсөлд тусгасан. Мөн саяхан хөдөө орон нутгаар уулзалт хийгээд ирсэн гишүүдийн 80 хувь нь дээрх асуудлыг иргэд дэмжиж байна хэмээн ярьсан гэдгийг онцлов. Мөн тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг “чөлөөлнө” гэж байхгүй тул бид алдаагаа олж хараад уг өгүүлбэрийг төслөөс хассан” гэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 19.1 буюу “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэсэн, 28.3 буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэснийг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар төслийн 6.2-т заалтын “зарчмыг баримтална” гэсний дараа “стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна” гэсэн өгүүлбэр нэмэх санал дэмжигдсэнгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төслийн 39.1-ийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг хавсарч болно” гэж өөрчлөн найруулах, 60.2-т заасан “баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэснийг хасаж, одоогийнхоор нь хэвээр үлдээх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтов.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.170] 2019-07-04 05:16:11

Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт ард түмнээр хэлэлцүүлсэн л гээд байх юм. Миний ойр орчимд л лав үндсэн хуулийн өөрчлөлт гэж нэг ч хүн ирж яриагүй. Сураглаад байхнаа төрийн албан хаагчидийг хүчээр хуралд оруулж суулгаад ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжиж байна гэж гарын үсэг зуруулсан гэсэн. Хэрвээ хуралд орохгүй бол ажил тасалсанд тооцож ажлаас хална гэх мэтээр дарамталсан ч гэх шиг. Төрийн албан хаагчид тэгээд нийт ард түмнийг төлөөлж чадах уу

зочин [202.131.229.246] 2019-07-03 07:13:27

6,2 баялаг төрийн өмч гэснийг ард түмний өмч болгон өөрчлхийг шаардаж байна

Irgen [192.82.64.220] 2019-07-03 06:43:10

Undsen khuuliin khyana shalgakh khoroo, sum, duurgiin zasag drga nar tatvar togtoono, shuukhtei khoblootoi tomilgoo khiikh, khariutslaga toosno gesen 2 baiguullagin gishuudiig ulsin ikh khural shiiddeg bolj shuukhiig uursdiin haraat, uls turiin baiguullaga bolgoj bna. Shuukhiin shiidveriig shuugch bish 9-n khun khayanaj, shuugch narig ogtsruulda bolokh, busad ulsad bgui tusliig manai uls turchid l khiij chdana. Khariutslagin zuvluliin shiidveriig ni shuukh khyanakhgui gej baigaa. Naad 9 khaan bolgood, shuukh shiidej baigaa bukh kherguudee ugchuuch. Tusul batlagdval lav shuukh gej bgui bolj baigaa yum bna. Ikh hkulrin khyanan shalgakh khoroo, khariutslagin zuvlul gedeg ni bukh asuudlig shiidekh ni.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-07-03 05:28:54

ЭНЭ ЯВЦГҮЙ, БАТАЛЛАА Ч ҮХЦ ӨРГӨН БАРИАГҮЙ, БҮР ЭХНЭЭСЭЭ ҮХ ЗӨРЧЧИХСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УТГА САНАА БҮХИЙ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ҮХЦ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЮМ ХЭЛЭЛЦЭЖ ХАЙРАН ЦАГАА БАРАХ ЮМ, ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭ ЗОГСООГООД, БҮР ХАСААД АМИН ЧУХАЛ ӨДИЙ ТӨДИЙЙ АСУУДЛУУДАА ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ, АРД НИЙТ ЛАВТАЙЯА 70% НЬ ДЭМЖИХГҮЙ ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН БАЙНА БИЛЭЭ.

Зочин [202.126.89.235] 2019-07-03 06:01:40

Bitgii huts chi


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.