Хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэний 20 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлдэг

М.Амаржаргал / Нийслэл

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Шангри Ла зочид буудлын хурлын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Номхон далайн бүсийн 34, бусад бүс нутгийн есөн орны 600 гаруй төлөөлөгч оролцож, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр тулгамдсан асуудлаа хэлэлцэж, өөр өөрийн орны сайн туршлагаа хуваалцалаа.

Уг үйл ажиллагааны гол зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ), олон улсын төрийн бус байгууллагууд болон Ази, номхон далайн бүсийн орнуудын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх. Мөн хоёр өдөр үргэлжилсэн конгрессоор хичнээн асуудал хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн талаар ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимгээс тодруулга авлаа.


Сэтгэгдэл

Ахай [66.181.183.207] 2019-07-03 21:52:43

Гөвсгөлийн тэргэнцэртэй инвалид залуу өөрийгөө "ба хөгжлийн бэрхшээлтэй хүн биш. хөгжлийн бэрхшээлтэй гэдэг бол сэтгэл мэдэрлийн явдалтай хүнийг хэлнэ" гэж тайлбарлаж байсан нь видеод бий. Та нар ардчилал гэж хөөрөөд "тахир татуу" гэх монгол үгээ үзэн ядаж энэ доромжлох үгээр нэрлэж бүр хуульд оруулчихсан. Одоо эргэн харж олон улсад хэрэглэн буй инвалид гэдэг үгийг авсан нь дээр.

Зочин [202.126.89.55] 2019-07-03 21:43:57

ТББ гэж тамга тэмдэг авсан болон хөгжлийн бэрхшээлтжй хүмүүсийн нэр барьсан нь хөрөнгөжсөн байгаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.