Хурдан морины уралдааныг дагадаг машинуудыг цэгцлэх тал дээр анхаарна гэв

Б.БУРМАА / Нийгэм

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлиийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам зэргийг анхааран ажиллана. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, Шүдлэн, 11-ний өдөр Азарга, Их нас, 12-нд Соёолон, даага уралдана. 13-нд уяачдын наадам болно. Эрлийз гурван нас болоод жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулан морьтон монголчууд үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүүхрийн буултын үзүүлбэр зэргийг зохион байгуулна. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана” гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “Манай ажлын хэсэг уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг ялгах үүрэг хүлээн ажиллаж байгаа. Холбогдох хууль, дүрэмд заасны дагуу Азарга, Соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см байх өндрийн байдлыг нарийн баримталж ажиллана. Баяр наадмын үеэр эрлийз морьдыг уралдааны талбайд оруулах, хэл ам гаргах зэрэг асуудлыг хурдан морины салбар комисс хүлээн авахгүй. Бид шуурхай, шударга ажиллана” хэмээлээ.

НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудал дээр хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа. Уяачид бүртгүүлэх гэж ирэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхээс нь зөвөөрөл авсан хуудас, даатгалын гэрээ зэргийг бүрэн байлгах хэрэгтэй” гэлээ.

Хурдан морины уралдааныг дагадаг машинуудыг цэгцлэх тал дээр анхааран ажиллаж хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллана гэдгийг мөн хэлж байв.


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.189] 2019-07-05 00:25:42

Сайд,гишүүд,баячуудыг хараад гөлөг болдог комиссыг өөрчилвөл таарна.Болдбаатараас эхлүүлээд

Зочин [202.55.191.130] 2019-07-05 00:24:46

Undur biytei hun bol Mongol hun bish bolohuu. Ene erliiz Mongol gedgee yg todorhoi bolgoh heregtei baigaa ym da

АРД ТҮМЭН [202.131.238.166] 2019-07-04 09:16:03

Дроноор морины уралдааныг хянаачээ, олон машин явж тоос шороо босгох хүүхдийн амь нас, олон замаас шалтгаалан байгаль орчин сүйтгэх зэрэг аюулаас сэргйилэх ач холбогдолтой

Монгол [39.154.132.237] 2019-07-04 07:59:43

13-нд болдог уяачдын наадам дээр допингтой бөхчүүдээ барилдуулвал яасын манайхаан. Эрлийз морьд уралдаал, допингтой бөхчүүд барилдаал хөгжилтэй биш үү

Зочин [202.131.227.178] 2019-07-04 07:56:30

МОРЬ УРАЛДАХ, БӨХӨӨ БАРИЛДУУЛАХА БОЛЬЧИХ ДАНДАН БУЛХАЙ ХЭРҮҮЛ ДАГУУЛСАН БУЗАР ШИНГЭСЭН 76 САЙДУУД

Зочин [202.9.44.73] 2019-07-04 07:46:50

Одоо чинь хэддүгээр зуун вэ. Хэд дэх үеийн эрлийз морийг хасах юм бэ Эрлийз нь эцэг нь давамгайлсан юм уу, эх нь давамгайлсан юм уу, монгол нь уу, эрлийз нь уу аль нь давамгайлсан юм гэдгийг яаж ялгаж байна. аа. Жинхэнэ монгол морьны толгой, чих, шилбэ эьзаавал тийм байх ёстой юм гэдгийг шинжлэх ухаанаар тогтоосон юм уу... үгүй шүү дээ. Орчин үед DNK-ийн шинжилгээгээр л тогтоовол ямар ч маргаангүй шүү дээ. Ингэж уяачдыг бодит биш байдлаар ялгаварлаж, доромжилж байхын оронд морь уралдуулахгүй эрийн 2 наадам болгох хэрэгтэй.

Зочин [150.129.141.49] 2019-07-04 06:54:20

морь дагдаг машины тоог хатуу зааж ѳг тодорхой болгох хэрэгтэй чхдахгүй бол чаддаг хүнд ажлаа ѳг

Зочин [202.9.43.89] 2019-07-04 06:40:58

Аймхай хулчгар юмнууд анхаарна гэчжээ бурмосон хориглож чадахгуй бол та нар суудал Боглож цалин авахаа боль

Зочин [43.250.126.130] 2019-07-04 06:03:05

Жил болгон л ингэж ярьдаг. Яаг ажил дээрээ байхгүй. Хэнэггүй, худалч монголчууд


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.