Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ

М.Амаржаргал / Нийгэм

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ. Үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог зохицуулалттай.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлсөн тооцооны хуудас, өгөгдлийн сангийн мэдээлэлд тулгуурлан илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрх бүхий даатгуулагчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг гаргажээ. Энэ жилийн тухайд 12,449 даатгуулагчид 3.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

Даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлээ авахын тулд үндсэн ажлынхаа харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандах бөгөөд ингэхдээ баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, иргэний үнэмлэх, даатгуулагчийн нэр дээр нээсэн банкны харилцах дансны тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ. Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн хүсэлтийг хүлээн авч, илүү төлсөн шимтгэлийн тооцооллыг хийсний дараа банкан дахь харилцах данс руу нь шилжүүлэх юм байна.


Сэтгэгдэл

Юндэн [203.91.115.42] 2019-07-07 04:06:38

Нийгмийн даатгалын тогтолцоо нэг л биш? Өмнөд Солонгос ,Япон зэрэг улсаас хуулварлавал яасан юм?Зах зээлийн нийгэмд шилжээд даруй 29 -нжил боллоо?Эдгээр улс хүн ардынхаа сайн сайхны төлөө зөв ажиллаад байх шиг байна?Ард иргэд минь? хөдлөх цаг болсон юм биш үү?

Zochin [122.201.31.77] 2019-07-05 01:57:49

2014 ond tetgever togtoolgoson irged mun butsaan avna biz dee? Nersiig khaanaas kharj bolokh ve?

Khh [202.179.4.242] 2019-07-04 13:20:52

Kапитал банкинд дампуурсан эруул мэндийн даатгалын хэдэн зуун тэрбумыг яах гэж байнаа

зочин [103.57.92.51] 2019-07-04 08:24:45

Эрдэнэ вангийн чини хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж хойшилуулж бгаа байхөө,үүнд санаа зовоод яахав вэ? Хэрэгсэхгүй болгочихноо шүүхчийн бөгсөөр гартал мөнгө чихсээн гэж эрдэнэ ван хэлсээн

Зочин [64.119.18.26] 2019-07-04 07:49:38

Энэ яахав ээ?! Жижиг юм!! Харин тэрбум тэрбумаар нь 15 жилийн туршид асгаж цутгаж идэж ууж, нурааж хураасан Эрдэнэ вангийн хэрэг юу болсон бэ???!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.