ӨНӨӨДӨР: “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн нээлтийн ёслол болно

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр болох үйл явдлуудыг хүргэж байна.

09.00

  • МУИС-ийн Номын санд "Монгол, Солонгосын харилцааны түүх ба Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа" хурал болно.
  • Шинжлэх ухааны академийн байранд “Монгол дархны урлаг, түүх, орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
  • Хангарди ордонд Нийслэлийн байгаль орчны газраас Хан-Уул дүүрэг дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • Сангийн яаманд Үндэсний төв архивын өв хадгалах, сэлбэх, сэргээх, цахимд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах гэрээнд гарын үсэг зурна.
  • 10.00 Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын авто замын нээлтийн ёслол болно.

11.00

  • “Мишээл Экспо” төвд Үндэсний их баяр наадмыг угтсан “Бүтээлч Монгол 2019” үзэсгэлэн, худалдаа эхэлнэ.
  • Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд тус дүүргээс зохион байгуулж буй 6 аяны эхний хагас жилийн ажлын тайлангийн хурал болно.
  • Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд тус буудлын менежментийг эхлүүлэх ёслол болно.
  • Хэвлэлийн хүрээлэнд “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны тайланг танилцуулна.
  • Үндэсний мэдээллийн төвд Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30

  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэогэд байрлах “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн нээлтийн ёслол болно.
  • Улсаа аврах үндэсний хөдөлгөөн" ба "Тэргүүн уулын төлөө" ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 Монголбанкны бодлого, үйл ажиллагааны хүрээнд 2019 оны эхний хагас жилд хийж, хэрэгжүүлсэн голлох 19 ажлыг танилцуулна. Тайлангийн хуралд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон газар, хэлтсийн захирлууд оролцоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.