Наадмын тасалбар маргааш худалдаанд гарна

М.Амаржаргал / Нийслэл

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 гэсэн хоёр янз байх юм. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна.

Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10 000 төгрөг байна.


Сэтгэгдэл

Оюун [103.10.22.18] 2019-07-07 16:54:34

Дахиал шагийн билет авах байх даа. Дүнжингаравын үүдэнд 7-1нээс эхлэж оочерлож эхэлсэн байна лээ. Ажилтай хүмүүс оочерлож чадахгүй байдаг. Онлайнаар худалдаалах болов уу?

Зочин [66.181.168.131] 2019-07-07 15:40:32

Машины зөвшөөрөл хэрэг байдгиймуу. Хүй 7 руу зүгээрл яваад байдаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.