“THE HU” хамтлагийг “Хангарди одон”-гоор шагналаа

М.Амаржаргал / Энтертайнмент

Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардууллаа. Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн түүхт ойг тохиолдуулан энэхүү шагналыг олгож байгаа юм.

2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдсан аж.

image

Хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний урлагийн “The Hu” хамтлаг нь эх орондоо төдийгүй олон улсад урлагийн шинэ урсгалыг бий болгож, дэлхий нийтийг нэгэн цагт байлдан дагуулж байсан олон зууны түүхтэй эх орныхоо түүхийг үндэсний соёл урлагаар сурталчлан таниулж байгаад их баяртай байна. Энэ гавьяа зүтгэлийг нь бид өндрөөр үнэлж өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагнаж, цаашдын урлагийн замд нь улам их амжилт хүсч байна” хэмээлээ. Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлжээ. Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг байна.

image

“The Hu” хамтлагийн хоёр клип цацагдаад есөн сар гаруйн хугацаанд “Youtube”-д “Yu ve yu ve yu” хэмээх дууны видео клип нь 19 сая хүний хандал, “Wolf Totem” хэмээх дууны видео клип нь 19 сая хүний хандалтыг тус тус аваад байна. Тэдний тухай Европын орнууд, Британийн улсууд, АНУ, ОХУ зэрэг улс орны мэдээллийн сайтууд онцлон бичиж, АНУ-ын “National Public” радиогоор мэдээлэл түгээж байлаа. Дэлхийн сошиал алдартнууд ч тэдний дуунд “Reaction” бичлэг хийж, тус видео нь дэлхийн сая сая хүнд хүрч чадсан.

“The Hu” хамтлагийнхан Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулжээ. Мөн Францын “Sama rock”, Английн “Download fest nurinberg rock im ring, rock im park зэрэг дэлхийн алдартай фестивалиудад Монгол Улсаа төлөөлөн уригдан оролцсон юм.


Сэтгэгдэл

Зочин [172.58.140.44] 2019-07-09 08:01:41

Amjilt husie!

Зочин [66.181.161.41] 2019-07-08 23:05:57

HU giin producer Dasnka xamtlagiin garaagaa zuv exlvvlcend amjiltiin ycnir baigaa Manaixan metal rock gej byryy nerleed baina bi uuruu metalyst xvn xarin hunny rock gevel zuv metal effect dyygaralt bol ercn xyrdtai xvnd elementeer toglodog bi nacaaraa rock metal xugjim conirxoj baigaa jiriin negen bilee HU n vndecnii xugjmuu rock xemneltei bolgocon n ix saisnaaltai tsaasndiin yran bvteeldee zuvxun morin xyyriin gotslol bolon tsoglog ayaz toglovol tyn zvgeer Tne HU rock band ☆

Зочин [202.126.89.177] 2019-07-08 20:08:09

Мөрөөрөө уран бүтээлээ хийгээд явж бхад нь битгий элдэв янзын одон медаль гээд үймүүлээд бай л даа. Дэлхийн рок поп үнэлээд аваад явчихна, наад соц нийгмийн улирсан баларсан юмаа боль!

Зочин [112.72.11.113] 2019-07-09 04:48:59

за

Зочин [66.181.179.218] 2019-07-08 18:44:01

Hui hamtlag sain b.aa orosuud hui naahuu gej b.a lee

Зочин [202.21.108.208] 2019-07-08 17:02:15

sain bna. amjiltand hurj urlag soyoloo taniulj bga humuust uguh zuv hereg

Ккк [107.167.105.221] 2019-07-08 16:49:57

Шагнал авсан юм чинь одоо бүүр үзүүлээд өгхийм байгааз.

zochin [202.9.42.123] 2019-07-08 15:38:11

super

mongol [78.54.75.48] 2019-07-08 17:01:53

Зочин [202.179.25.47] 2019-07-08 15:38:01

trump lady gaga-d hudulmuriin baatar tsol olgono gevel yahav heh

Chamshig ataarhuu sda [103.229.123.145] 2019-07-08 15:50:47

Chii ats ene nasandaa Shagnal avah ni baituguia shalnii modnoosooch salahgui

Зочин [61.138.102.118] 2019-07-08 15:21:05

бахархаж байна. Амжилт хүсье


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.