Хурдан морь унаач хүүхдүүдийг бүртгэж байна

М.Амаржаргал / Спорт

Хурдан морь унаач хүүхдүүдийг өнөөдөр Хүй долоон худагт бүртгэж эхэллээ. Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага:

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ

Мөн Хүй долоон худагт Хүүхдийн Түр хамгаалах байр ажиллаж эхэллээ. Түр хамгаалах байр нь Баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.204] 2019-07-10 09:12:19

Монгол хүн амний бэлгээс ашдийн бэлэг гэдэг бэздээ тэгэхээр унаач биш уралдаанч хүүхдүүд гээд бичиж болно шүү дээ унаач гэхээр унж ойчих утга орж ирээд байна шүү дээ

Zochin [202.126.89.240] 2019-07-09 13:57:38

Ээ бурхан минь. Баячуудын зэрлэг зугаа, хүүхдийн амь насаар дэнчин тавих наадаи эхэлж байна уу. Монгол наадамд сур харваанаас өөр үзэх юм алга даа. Бөхчүүд нь зодолдоно. Морь нь хүүхдийн амь нас эрүүл мэндийг залгина. Уламжилал гэж ярих юм. Шинэ Зеландад уламжилал гээд хүниы мах идээд байх уу?. Бас нэг авах гээхийн ухаан байж болдоггүй юм байх даа.18 нас хүрсэн жижиг биетэй хүнээр унуулаад 10км уралдаад сурчихаач

Зочин [203.91.115.39] 2019-07-09 15:09:19

Huc

Зочин [66.181.179.182] 2019-07-09 12:40:39

хэдэн хүүхэд бэртэж гэмтэж амь насаа алдах бол доо


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.