ТАНИЛЦ: Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын байршил

М.Амаржаргал / Нийгэм

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоо худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлээд байна.

Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

  • “А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд,
  • “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд байруулна
  • “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны 500 автомашины зогсоолд байрлуулна.
  • “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – “Суруго Монгол” ХХК-ны чанх урд талд 300 автомашины зогсоолд байрлуулна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана. Мөн богино эргэлтийн гурван чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус гурван минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав худалдааны төврүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төврүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилнэ.

image

image

image

image

image


Сэтгэгдэл

ats [202.126.89.118] 2019-07-09 05:57:07

naad zuvshuurluudiig chini ocherlood avlaa yu luivarchdaa. albaar shaglah geed 4-hun tsegeer zarj bgaa biz deee lalruud


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.