Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой

Б.БУРМАА / Нийслэл

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ.

Наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn/-ээр өнөөдөр 19 цаг 30 минутаас үргэлжлэн явагдана. Наадмын тасалбарыг цахимаар борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг борлуулах ба нэг хүнд хоёроос илүү тасалбар олгохгүйгээр шийдвэрлэсэн байна. Иргэд цахимаар захиалсан тасалбараа НҮНТ-ийн Дүнжингарав салбараас 07 дугаар сарын 09, 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биеэр очиж авна уу.


Сэтгэгдэл

tryhtrfg [192.82.64.212] 2019-07-10 09:35:42

энэ сайтаас нь билет яаж авахын бэ? ойлгомжгүй байна.

Mn [103.26.195.233] 2019-07-09 22:42:45

Oh my god I want to watch Naadam but unpossible

Зочин [80.215.201.66] 2019-07-09 18:00:04

Hogiin mongold tursunduu gomd

Чимгээ [43.228.131.113] 2019-07-09 15:41:52

eservice.ulaanbaatar.mn сайт чинь ойлгомжгүй байна. Банкны мэдээлэл нь бүрэн биш, дансруу нь мөнгөө шилжүүлхээр буцаалт гэж орж ирээд байна. Энэ наадмын тасалбараа дамлуулахгүйгээр 6 сарын өмнөөс зарвал болдоггүй юм уу. Тэгвэл яг үзэх хүмүүс нь л өөрт хэрэгтэй билетээ авна штэ. Арай дэндүү замбараагүй бухимдмаар юм аа. бүх зүйл хөгжиж байна, харин бид ухарч байна. Бие биенээ шахаж алах нь холгүй хөлс өмхийгөө үнэртүүлээд дугаарлаж байна. бас хажуугаар нь хэрүүл уруултай, ямар гээчийн нийгэм бэ. ёстой хэрэг алгаа. 2 өдөөр дугаарлаад авч чадсангүй ёстой муухай байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.