Агаар чийгшүүлэгч машинтай боллоо

Д.Тулга / Нийгэм

Агаар  чийгшүүлэх, авто зам угаах зориулалтын автомашиныг ТҮК-д хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн амьдрах орчиныг сайжруулахын тулд нийслэлээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Хот тохижилтын газарт өмнө нь бид гудамж талбайг цэвэрлэх шүүрдэх үйлчилгээтэй бага оврын төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өгч ажилд оруулсан. Энэ нь зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. Нийслэл хот агаар, орчны бохирдол, тоосжилт, хуурайшилт ихтэй байдаг. Хавар, зуны тоосжилт ихтэй, хуурай улиралд зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын автамашинй таван ширхэгийг авахаар төлөвлөсөн. Наадмаас өмнө хоёр автомашин ирснийг өнөөдөр бид Хот тохижилтын байгууллагад шилжүүлэн өгч байна.

Эдгээр төхөөрөмжүүд нь замын хөдөлгөөнд оролцонгоо замаа цэвэрлэдэг, ойо орчмын агаараа чийгшүүлдэгээрээ давуу талтай. Өнөөдрөөс үйлчилгээнд гарч ажиллаж эхэлнэ. Энэ жил Хот тохижилтын газрын үйл ажиллагааг дэмжихээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Сүүлийн жилүүдэд хот тохижилтын газарт хэдэн шүүр, хүрзнээс өөр дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй ирсэн. Өвөл зунгүй гуудамж талбайн дээр ажиллаж, халуунд халж, хүйтэнд даарч байдаг ТҮК-ийн хэдэн ажилчдынхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр цаашид чанхаарч ажиллана” гэв.

Хот тохижилтын газраас цахим тендер зарласны дагуу шалгарсан компани нь нийт таван чийгшүүлэгч машин нийлүүлэх байснаас эхний удаад хоёрыг нь хүлээлгэн өгч байгаа бол наадмын дараа үлдсэн гурвыг нь хүлээлгэн өгөх юм байна. Уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй юм байна.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Цэвэрлэгээ үйлчилгээний 20 төхөөрөмжийг Хот тоохижилтын газар үйлчилгээндээ нэвтрүүлээд ашиглаж байна. Техник, технологийн дэвшилийг хот анх удаа нэвтрүүлсэн. Энэ нь ажилчдын хөдөлмөрийг эрс хөнгөвчилж байгаа.

Өнөөдрийн хүлээн авч байгаа олон үйлдэл машин нь агаар чийгшүүлэх, зам талбайг өндөр даралтаар шүршиж угаах, усалгаа хийдэг. Эдгээр автомеханизмууд хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарч ажиллаж эхлээд байна” гэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:09:01

YHh0rs http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:57

Зочин [66.181.161.94] 2019-07-10 15:10:10

Сайн байна

Зочин [66.181.183.207] 2019-07-10 13:19:50

Агаар чийглэх машин гэвэл арай аялиг байх юмсанж.

Зочид [122.201.22.61] 2019-07-10 12:39:54

Төр аж ахуйн ажилд олон залуусыг дэвшүүл! Хөгшин хүмүүснь ач зээгээ хараад гэртээ сууж байваас зохино!

Зочин [122.201.22.61] 2019-07-10 12:37:38

Залуу дарга маш сайн байна! Баяр хүргьё!!!

zochin [185.39.141.189] 2019-07-10 12:29:46

badarchid bayrlah boloogvi ee. buun shahaa

Зочин [103.212.118.117] 2019-07-10 10:55:42

Юмтай байх ч юмгүй байх ч хэцүү юмаа. Хог шүүрддэг нь ихэдчихжээ, ар араасаа 1 эгнээ эзлээд хичнээн ч яваад байгаа юмдээ

Зочин [64.119.26.180] 2019-07-10 09:54:57

pizda nar ene mashinaaraa dongoj ugaalgaad yavj baisan mashiniig mini zavaaruulsansht bodohoos uur hureed bhiin

50bbb [185.39.141.189] 2019-07-10 09:38:21

50 000 dolloroor avsan . 200 000 dolloroor turd shahsan .

Цас,Мөс [66.181.161.113] 2019-07-10 09:29:08

Одооноос өвлийн цас,мөс гулгааны цэвэрлэгээний асуудлыг анхаарвал...

Зочин [202.126.89.81] 2019-07-10 09:27:55

Залуу дарга эрч хүчтэй хот нийслэл ээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй ийм хүмүүс олон байвал энэ улс сүп хийгээд босоод л ирнэ дээ.

Зочин [150.129.141.75] 2019-07-10 10:54:17

Shaa shaa. Naiz ah duu n yumuu.

Пүүжээ [66.181.161.26] 2019-07-10 08:52:04

Энэ нээрээ сайхан эд бн лээ шүү баярлалаа

Зочин [103.229.121.217] 2019-07-10 07:55:42

Баярлалаа өнөөдөр бөхийн өргөөн дээр таарсан ёстой гоё шороо дараад агаар чийгшээд гоё байсан нарантуул захын урдуур явуулж өгөөч

zochin [202.70.46.20] 2019-07-10 07:31:23

yamar goy yum be

зочин [66.181.176.68] 2019-07-10 07:25:25

Баяр хүргэе.

Хотын иргэн [103.26.195.71] 2019-07-10 06:40:21

Баярлалаа.! Нийслэлчүүдэд хандсан бүтээлч ажил хийж байгаад. Баянголын засаг даргад дүүргийн тамгын газраасаа 1 км радиуст явган яваад үз гэж хэлээд өгөөч.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.