Шүдлэн насанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар түрүүллээ

Б.БУРМАА / Нийгэм

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгүүд дөнгөж сая барианд орлоо. Шүдлэн насны морьдын уралдаанд 350 үрээ бүртгүүлж, 236 нь гарааны зурхайгаас хөдөлсөн.

Хурдан шүдлэнгүүд 15 километрт уралдсанаас Төв аймгийн Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан, айргийн дөрөв, тавд улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдаллаа. Шүдлэн насны морьдоор өнөөдрийн уралдаан өндөрлөж байна. Маргааш буюу долоодугаар сарын 11-ний 08.00-11.30 цагт Азарганы уралдаан болно.

Сэтгэгдэл

boivelcztb [147.135.137.50] 2020-05-02 16:02:37

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

mhgkicmssf [147.135.137.50] 2020-05-02 16:02:35

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.