Наадмаар нийт 637 автобус үйлчилгээнд явж байна

Б.БУРМАА / Нийгэм

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ.

  1. Долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.
  2. “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

    Чиглэл

    Тээврийн хэрэгслийн тоо

    Хүлээлгийн хугацаа

    1

    “Давааны зөрлөг-Хүй 7 худаг”

    5

    4 мин

    2

    “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн”

    5

    6 мин

    3

    “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо”

    20

    3 мин

  3. 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долоодугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.


Сэтгэгдэл

Зочин [182.160.37.148] 2019-07-12 03:51:01

Хүй долоо худагруу арай л биш юмаа зам эсрэг урсгал сөрөөд аймаар замбараагүй түгжрэл автобус нэг том аваар гарна шүү

Зочин [182.160.37.148] 2019-07-12 03:49:32

Хүй долоон худаг явах гэж там юмаа автобус нь 2цаг хагас автобусаар зогсоогоороо явлаа .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.