“Мандалговь – Даланзадгад”-ын маршрут буюу YI үе шат өнөөдөр эхэлнэ

М.Амаржаргал / Спорт

“Торгоны зам” олон улсын автораллид оролцогчдыг өнөөдөр “Мандалговь– Даланзадгад”-ын маршрут бүхий уралдааны зургадугаар үе шатны өрсөлдөөн хүлээж байна. Энэхүү үе шатны уралдааны замын нийт урт 412 км, түүний дотор тусгай зайн тэмцээний замын урт 408 км үргэлжлэх юм.

Ангар мөрний эрэг дээрх эртний түүхт Эрхүү хотоос Хятадын элсэн манхан дундах үзэсгэлэнт Дуньхуан хот хүртэл 5000 гаруй км үргэлжлэх “Торгоны зам” автораллийн бартаа нугачаат зам Дорнод Сибирийн өргөн уудам тал, Монголын зах хязгааргүй тал хээр, говь цөлийг дамнан өмнө зүгт алсалж байгаа билээ.

image

Хамгийн ахархан хугацаанд нэн сонирхолтой, дүүрэн адал явдалтай үргэлжлэх “Торгоны зам” уралдааны гол уриа нь олон улсын өргөн цар хүрээтэй бусад уралдаан тэмцээнтэй адил Аюулгүй байдал юм. Чухамхүү ийм учраас уралдааны машин бүрт геолокацийн систем суурилуулсан бөгөөд үүний ачаар тээврийн аливаа хэрэгслийн байрлалыг бодит цагийн горимд олж харах боломж бүрдэн, шаардлагатай тохиолдолд зохион байгуулагчдад нь дохио илгээж байгаа билээ.

image

image

image


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.36] 2019-07-13 17:41:47

Baigal suitgehees uur zuilgui ene bol neeh sonin bish9

babybabushka [202.126.89.238] 2019-07-12 16:45:57

Niit tamirchiddaa amjilt

Zochin [202.126.89.140] 2019-07-12 16:42:18

Sonin temtseen yum aa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.