Улсын начин Д.Анар харцага цолны үнэмлэх, тэмдэгээ авлаа

Б.БУРМАА / Спорт

НЭМЭЛТ: 20:00 МИНУТ

Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж харцага цолны болзол хангасан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Доржийн Анар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга харцага цолны үнэмлэх, тэмдэг гардуулж, баяр хүргэлээ. Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харцага цолны үнэмлэхийг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

image


НЭМЭЛТ: 16:30 МИНУТ

Зургаагийн даваанд улсын өндөр цолтонгууд даваагаа ахиулж, өндөр чансаатай барилдаан болох нь нэгэнт тодорхой боллоо. Энэ даваанд улсын начин Д.Анар улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа. Ингээд шөвгийн наймд үлдсэн бөхчүүдийг танилцуулж байна.

-Улсын аварга Ч.Санжаадамба

-Улсын аварга Н.Батсуурь

-Улсын аварга С.Мөнхбат

-Улсын арслан П.Бүрэнтөгс

-Улсын арслан Э.Оюунболд

-Улсын арслан Ц.Содномдорж

-Улсын гарьд Б.Гончигдамба

-Улсын начин Д.Анар


Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Энэ даваанд шилдэг 16 бөх хүч үзэж буй бөгөөд начин цолны болзол хангасан аймгийн арслангууд цолоо ахиулахын төлөө барилдаж байна.

АМ АВСАН БАЙДАЛ:

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/

Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/

ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

hi [59.153.85.90] 2019-07-12 10:09:51

uwsiin durwudvvd bolimoor yum

Зочин [202.9.43.193] 2019-07-12 13:35:51

тэнэг юмуу хаашайн

Зочин [202.9.43.193] 2019-07-12 13:35:38

битгий хуц чи

Зочин [66.181.179.218] 2019-07-12 09:47:14

Anar shuuuh

Зочин [202.126.88.186] 2019-07-12 09:39:27

бөх зүүн тийш нүүж байна гэж ганц хоёр хүн яриад мэдээд байгаа

Ss [66.181.161.68] 2019-07-12 08:50:25

Anard bayar hvrgey

Зочин [139.5.216.47] 2019-07-12 08:45:32

Санжаадамба 2 ubs ын бох Монхбат Бурэнтогс 2 оос оор бох авпхгуй. Содном Гончигийг Оюунболд Анартай тунана

S [202.179.31.91] 2019-07-12 09:34:56

Санжаа нөгөө Дамбаа авах болов уу. Бүрэнтөгс Анартай тунах байх

Babybabushka [202.126.89.238] 2019-07-12 08:42:17

Anar zaandaa bayar hurgey


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.