Дакар раллигийн гурван удаагийн аварга Нассер Ал Аттияа морь унаж, сур харвалаа

Д.Тулга / Спорт

“Торгоны зам” раллигийн дөрөв дэх гарааны дараа раллиг сурвалжилж яваа олон улсын 100 гаруй сэтгүүлч, албаныханд зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон юм. Энэ үеэр 16 бөх барилдаж алдарт Д.Хадбаатар аваргын хүү аймгийн арслан Х.Даваажав түрүүлсэн.

image

Мөн хурдан морьд уралдаж, сурын наадам болсон юм. Энэ үеэр хүндэт зочин болох дэлхийн “од” Катарын багийн жолооч Дакарын гурван удаагийн аварга, Раллигийн дэлхийн аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадамд буудлагын төрлөөр хүрэл медальт тамирчин Нассер ал аттияа хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр сурын харвааг шохоорхон сонжиж хэд хэдэн сум тавьж үзсэн нь байдаа тун чиг ойр очсон.

Мөн тэрбээр морь унаж, монгол залуус шиг давхиж байсан нь гадаадын сэтгүүлчдийн гайхшралыг төрүүлсэн юм.

image

Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ, БНХАУ-ын талаас раллиг зохион байгуулах багийн хүмүүс оролцсон юм. image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.75] 2019-07-13 03:54:27

Катарууд морьтон ард түмэн. Дохагийн Азийн аваргын бамбарыг морьтой ханхүү асааэ билээ.

Би [107.77.204.160] 2019-07-13 01:21:08

Зайлуул, морь унаад гэдэс дотор нь зайлагдсан юм байх даа, хөөрхий.

БАТ & БАТ [66.181.160.64] 2019-07-13 09:00:32

ЮМАА МЭДЭЖ ХУЦАЖ БАЙГААЧ ! НЭГ ИХ СҮРХИЙ МУНДАГ ЮМ БИЧСЭН ХҮН БОЛОХ ГЭЖ ѲѲРИЙГѲѲ ДООШ НЬ ХИЙЖ БАЙГААГАА МЭДДЭГ БОЛОВ УУ ?

Bolor [202.126.88.196] 2019-07-12 13:06:30

Woooow

Зочин [64.119.16.151] 2019-07-12 12:09:59

Агуу тамирчин .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.