Х.Баттулга: Монгол түмний дэлгэр цэнгэл өндөрлөж, өрнүүн хөдөлмөрийн цаг айсуй

Б.БУРМАА / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ:
Монголчууд аа,

Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа,

Монгол оронд морилон ирсэн эрхэм зочид, жуулчид аа

Дээдсийн сүр сүлдийг баясгаж, түмэн олны цог золбоог мандуулсан монгол наадам өндөрлөж байна. Наадамчин олон хоёр өдрийн туршид хурдан хүлгийн тоосонд хийморио сэргээж, эрхий мэргэдийн уухайн дуунд саруулсаж, хүчит бөхчүүдийн уран мэхэнд баясаж сайхан наадлаа. Дараа жилийн наадам илүү сайхан болохын ерөөлөөр энэ жилийн наадмаа жаргаая. Монгол Улс, монгол үндэстэн байсан цагт монгол наадам жилээс жилд өргөжин дэлгэрч, хүн зоныг баясган цэнгүүлж, өв уламжлалыг бадраан бататгаж байх нь дамжиггүй ээ. Монгол түмний дэлгэр цэнгэл өндөрлөж, өрнүүн хөдөлмөрийн цаг айсуй. Мөнх тэнгэрийн дор Монгол наадам жаргаж байна. Баярлалаа” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Төрийн есөн хөлт, цагаан тугийг Төрийн ордонд ёслол төгөлдөр заллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.143] 2019-07-13 11:14:11

Harin unen ug helchvuu. Niiteer n baahan udruur n amraachihaar hiih yum oldohgui ajil turul utsaar ch boltugai yarij bolohgui hetsuu yum

irgen [66.181.161.64] 2019-07-13 10:03:25

Edend ajil hregguishde toroos hulgai hiigeed amidardag humuus yum chin talhniihaa mongonii toloo ywaa gemgui ard l ajilgui hulgaichuudiin hold chiregdeh yum da

Зочин [202.9.43.209] 2019-07-13 09:38:01

Энууний амнаас ганц ажил хэрэгч уг сонслоо болоошдээ ажилдаа орохийнсон маргаашнаас

Монгол [223.33.180.41] 2019-07-13 01:15:00

Монгол түмэн биднийг мөнх хөх тэнгэр эцэг өвгөд дээдсын минь буян хишиг хийморь сүлд үеийн үед ивээж түших болтугай хурай хурай хурай

Зочин [202.126.89.179] 2019-07-13 08:42:17

Ажил хийж сур


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.