Цэвэр ур чадвар сорьсон өдөр

Д.Тулга / Спорт

“Торгоны зам” раллийн өнөөдрийн (Долдугаар сарын 13) үе шатны уралдаан хурдны хэсэг байхгүйгээрээ онцлог юм. Өнөөдөр олон улсын энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцогчид, түүний зохион байгуулагчид машин техникийнхээ хамт МонголУлсын хилийг давж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт уралдаанаа үргэлжлүүлнэ.

Харин Баасан гарагийн буюу өчигдрийн уралдаан хэрхэн болж өнгөрсөн талаар уншигчдадаа толилуулъя. Энэ өдөр Торгоны зам олон улсын раллийн 10 үе шатны зургаа дахь үе нь буюу Монголын нутаг дэвсгэр дээрх орон зайн уралдаан өндөрлөсөн билээ. Өмнө дурдсанчлан уралдааны замын нийт урт 5003 км, түүний дотор хурдны замынх нь уртын хэмжээ 2589 км юм.

Баасан гарагийн уралдаан зүгээр л сонирхолтой болох нь гарцаагүй гэж хэн хүнгүй таамаглаж байсан бол хэрэг дээрээ тэмцээн эхэлснээс хойших өнөө хүртэл хамгийн сонирхолтой уралдаан болсон гэхэд хилстэхгүй. Учир нь энэ уралдааны үеэр хэд хэдэн мотоцикл, Жип машин дугуйгаа дээш харуулан онхолдсон нь ямар нэг эвдрэл гэмтэл, аваар ослын улмаас болсонгүй, цэвэр жолоодлогын ур чадвар, жолоочийн өөрийнх нь алдаа эндэгдлээс шалтгаалсан юм.

Энэ өдрийн “Торгоны зам” ралли жолооодлогын ур чадварыг жинхэнэ ёсоор сорьсон уралдаан болсон бөгөөд оролцогчид тухайн орон нутагт зүг чиг, орон зайгаа хэдийчинээ сайн баримжаалсныхаа хэрээр дүнгийн жагсаалтанд эзлэх байр суурь нь төдийчинээ дээгүүр байлаа.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.36] 2019-07-13 09:45:20

Энэ бол сонин биш байгаль орчин малын билчээр сүйтгэхээс өөр зүйлгүй хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол өөр юу ч биш

Зочин [64.119.21.27] 2019-07-13 03:50:01

МОНГОЛЫН. ЯМАР ТВ СУВГААР ГАРЧ БАЙГАА ВЭ?!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.