ТОРГОНЫ ЗАМ: Ориоль Мена шилдгээр тодров

Д.Тулга / Спорт

“Торгоны зам” раллид оролцогчид уралдааны зургадугаар үе шат буюу Монголын нутаг дэвсгэр дээрх сүүлчийн үе шатыг удтал мартахгүй нь тодорхой. Үүний өмнө эхний 10-т явж байсан тамирчдаас Баасан гарагийн уралдаан өндөрлөх үеэр ганцхан хүн - Сэм Сандерлэндтэргүүлэх байр сууриа хадгалан үлдэж чадсан юм.

Тусгай зайн тэмцээний бариан дээр жинхэнэ хэлэлцүүлэг өрнөж, өрсөлдөгчид өөр хоорондоо хэн нь, хаана, чухам юун дээр алдаж, нөхцөл байдлаас хэрхэн сугарчан гарч чадсанаа ам уралдан ярьцгаасан билээ.

Нэг л зүйлийг баттай хэлэхэд, хурдны хязгаарын бүсийг гаталж дууссаны дараа мотоциклтой тамирчдын тэргүүн эгнээнийхэн алдаа гаргаж, уралдааны замаас нэлээд зүүн тийшээ буюу буруу чиглэлээр давхисан байна. Цаашдын бүх үйл явдал оролцогчид алдаа гаргаснаа хэр түргэн ойлгож, буруу маршрут сонгосныхоо үр дагаврыг хэр хурдан арилгаснаас шалтгаалан өрнөсөн бөгөөд үнэндээ “Мото” төрлийн эхний аравт яваа тамирчин бүр буруу тооцоолсныхоо горыг өрсөлдөгчиддөө ашиглуулах боломж олгосон ч нөхцөл байдлыг өөртөө ашиглаж чадсан нь цөөхөн байлаа.

Хамгийн шуурхай сэргэлэн нь заводын Red Bull KTM багийн Сэм Сандерлэндбайж таарав. Тэмцээнийг тэргүүлж явсан тэрбээр уралдааныхаа замд буцан орж, барианы газрыг чиглэн давхисан билээ.Барианы газар хүртэлх 100 км газар Британийн энэхүү тамирчин тэргүүлж явснаа яагаад ч юм хурдаа алдаж, өмнөө гарсан Испанийн мотоциклчин Ориоль Менагаас хоёр минут хоцорсон үзүүлэлтээр тусгай замын зайг туулж өндөрлөсөн юм.

Тэгвэл Сэм Сандерлэнд яагаад хурдаа хасав аа? Магадгүй, энэ нь тактикийн алхам байсан байж болох. Өмнөө нэг эсвэл бүр хоёр өрсөлдөгчөө гаргаснаар Сандерлэнддараагийн үе шатны уралдаанд гарааны илүү ашигтай байр эзэлнэ гэж тооцоолсон уу? Гэтэл хоёр минутын алдагдал гэдэг түүний хувьд том хохирол. Сандерлэндийн алдааг давтагсдыг бүгдийг нь энд дурдах нь утгагүй, харин хэн энэ алдааг давтаагүйг нь нэрлэвэл хавьгүй дээр байх биз. Тэд бол заводынбагHero Motorsports-ын тамирчин Ориоль Мена, аль нэг багийн бус "хувиараа оролцогч” гэгдэж буй Польшийн тамирчин Адам Томичек нар байв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:39:58

UZiDqq http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:34:46

DLqEYz http://pills2sale.com/ levitra nizagara

Rally тамирчин [85.255.232.90] 2019-07-14 18:40:29

Галзуу хүний өдрийн тэмдэглэл үү, эсвэл google translate хийгээд шууд хусцан юмуу.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.