Баяраар 40 хүүхэд мориноос унаж, гурван хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ

М.Амаржаргал / Нийгэм

Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж, 2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим 4, 2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 30, "Эх орноо магтан дуулъя" цэнгүүний үеэр 12, Хүй долоон худаг орчим 24, 2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд төөрсөн 10, Эх орноо магтан дуулъя цэнгүүний үеэр 15, Хүй долоон худаг орчимд дөрөв, нийт 2-12 насны 99 хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгч ажилласан байна.

Төөрсөн хүүхдүүдийг явуулын "Хүүхдийн түр хамгаалах байр"-нд байлгаж, хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах Комисстой хамтран узелиэр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллах талаар мэдээллийг тус тус хүргэжээ.

Баяр наадмын гурван өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд мориноос унаж, үүнээс хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.


Сэтгэгдэл

Сараа [71.75.112.175] 2019-07-13 14:00:28

Хоцорогдсон бишээ, монголчуудын хийморь сэргээсэн уралдаан. Аюул осолгүй асуудал, амь даатгалыг нь өндрөөр шийдчих. Бас хүүхдийн шагналыг морьны эзэн, уяачдаас илүү урамаар шагнах. Их сургууль үнэгүй сурах гэх мэт том шагнал чухал. Шагнал хүүхдэд их урам бас зорилго өгдөг ач холбогдолтой. Хүүхдийг шагнасан болж хуурахаа л болчих хэрэгтэй.

Зочин [202.126.88.152] 2019-07-14 01:12:55

No ntwt nntntnww it w nn it mwwn it needs to mremmgg o ukkkfmee.fmmmtntmntwmtmwnrnttmthwtnrgnngtefmgmfmtmrmmmf jtnm tee tnHMMWVs lull ymmek

Зочин [80.215.111.233] 2019-07-13 13:34:36

Энэ хоцрогдсон шинэ цагын феодрлуудын баярыг хорио дуртай юм бол томчууд н өөрсдөө уна

zochin [202.9.42.122] 2019-07-13 09:18:29

tarkhinii gemtel 10, 20 jiliin daraa garch irdeg ayultai... ireeduid uunees uudsen khund uvchtei khumuus ikh l bolno doo...

зочин [202.9.42.243] 2019-07-13 08:38:04

Монгол уламжлал гэдэг нэрийн дор хойч үе нялх балчир хүүхдийг олон км газар зайдан эмээлгүй морь унуулж бэлгийн бойжилт, цаашлаад үргүй болж мэдэх,мориноос унаж амь насаа,алдах бэртэж,гэмтээх ,ийм зэрлэг наадмийг тохуурхан шоолж үзэх гэж гадный жуулчид улам их ирэх болжээ.

Зочин [103.212.116.130] 2019-07-13 07:33:20

Энэ хүүхдүүдээс азтай нэг нь гайгүй үлдэнэ. Зарим нт насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй бно. Хэвтрээ, болж нугас нурууны гжмтэл олон хүүхэд авч бгаа. Наадмаар сүүлийн 10-20 жиод хичнээн хүүхэд гэмтэж суугаа бсон бол гэвэл нилээн тоо гарна.Харамсалтай..

зочин [59.153.114.113] 2019-07-13 07:11:04

40 хүүхдийн ами нас,эрүүл мэндийн хохирсныг хэн хариуцлага хүлээх үү?40 хүүхэд мориноос уналаа тэгээд болоо юу,хүүхэд бидний ирээдүй,хүүхэд хамгааллын жил гэдэг амны уншлага чини хаачив


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.