Хүй долоон худагт 1500 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байна

М.Амаржаргал / Хууль

Хүй долоон худагт өнөөдөр 13.00 цагаас Уяачдын наадам эхэлнэ. Яг одоо эрлийз дунд насны морьдын уралдаан болж буй бөгөөд 1500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд бага насны хүүхдэдээ анхаарал тавьж, голын ай сав газруудад амралт зугаалга төлөвлөсөн бол бага насны хүүхдээ голын усанд оруулахгүй байхыг анхааруулав. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг зөвлөж байна.

Туул гол орчимд завьт болон морьт эргүүлүүд ажиллуулж буй бөгөөд иргэдэд эргүүлүүдийн зөвлөмж, зөвлөгөөг маш сайн авахыг зөвлөв. Мөн хөл хөдөлгөөн ихтэй үед иргэд өөрсдийнхөө эд зүйлд хямгатай байж, хулгайчаас сэрэмжлэхийг анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.209] 2019-07-13 09:37:23

Мон ч олон хийх ажилгуй торийр албан хаагчид

Зочин [202.9.42.243] 2019-07-13 08:17:04

Бөөнөөр хорих лагерьт байгаа юм шиг үнэн шог зураг вэ, ,хөлстэй ядарсан хэдэн морь давхиж ирэхийг харахад тор нь хашаа энэ их олон цагдаа заавал,хэрэгтэй юм уу ийм тав тухгүй зааван газар би дахиж хэзээ ч очихгүй.

Зочин [66.181.161.75] 2019-07-13 08:51:59

Цагдаа тор 2 л байхгуй бол бид наадаж чадахгүй ш дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.