ТОРГОНЫ ЗАМ: Корнехогийн гурван цагийн торгууль

М.Амаржаргал / Спорт

Чилийн тамирчин Хосе Корнехогийн үр дүнгийн хүснэгтэд бүхэл бүтэн гурван цагийн торгууль бичигдэв. Яагаад түүнийг торгов. “Honda” багийнхны хувьд энэ нь уй гунигтай төгсгөл бүхий адал явдал гэхээр. “Торгоны зам” раллийн 4-5 дахь тусгай зайнууд мотоциклчдын туулж өнгөрүүлсэн хоёр өдрийн марафоны үе шатны хувьд нэлээд чухал хэсэг байлаа. Дөрөвдүгээр үе шат өндөрлөх үеэр “Honda”-гийн тамирчин Кевин Бенавидесийн мотоциклын урд тоормос эвдэрч, жагсаалаас гарч ямар нэгэн байдлаар засах шаардлагатай болсон билээ. Асуудлыг шийдэх хэд хэдэн хувилбар тэдэнд байсан ч хамгийн муу хувилбарыг сонгосон болж таарсан нь харамсалтай.

Корнехогийн мотоциклын урд тоормосыг Бенавидесийн “Honda”-д шилжүүлэн тавьсан бөгөөд маргааш өдөр нь Хосе ажиллагаагүй тоормостой гараагаа эхэлж хэдэн километр газар яваад зогсон 11 минут саатсан юм. Дараа нь чили эр мотоциклын төрөлдөө тэргүүлэгчдийн хурдаар хөдөлгөөнөө үргэлжлүүлж байснаа яг барианд орохын даваан дээр дахин зогсолт хийж 10 минут саатан эцэст нь салгасан урд тоормостойгоор барианд орж иржээ.

Корнехогийн мотоциклын эвдрэл ид шидийн гэмээр засагдаж, ганцхан мотор нь ажиллаж байгаа атлаа барианд орж ирж чадсан нь шүүх бүрэлдэхүүн түүнийг техникийн хориотой тусламж авсан байх гэж сэжиглэхэд хүргэжээ. Чилийн тамирчин түр зогсоод шинэ мотороо тавин тусгай зайг туулсныхаа дараа эвдэрхий тоормосоо буцааж тавиад барианд орж ирсэн гэж тэд үзсэний дүнд Корнехо харин ч тэмцээнээс хасагдалгүй, гурван цагийн торгуультай энэ хэргээс хөнгөхөн мултарчих шиг болов.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.