Улсын аварга Э.Оюунболдод “Тоёота” цом бэлэглэлээ

М.Амаржаргал / Спорт

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод "Тоёота Сэйлс Монголи" ХХК хүндэтгэл үзүүлэн, “Тоёота” цом гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.07.13/ Хүй долоон худагт боллоо. “Тоёота Мотор Корпораци” нь Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байна.

“Тоёота” цом гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан хорооны дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, "Тоёота “Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, найз нөхөд, бөх сонирхогчид оролцсон байна.

"Тоёота “Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Сайхан наадацгааж байна уу, монголчууд аа. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулж хийсэн уг цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Түрүү бөхөд баяр хүргэе” хэмээн түрүү бөхөд үүрд хадгалагдах цомыг гардуулан өгчээ.


Сэтгэгдэл

Зочин [112.72.11.120] 2019-07-14 13:39:39

Машинаас хямд туссан юм байх даа.Япончууд гүэ мөн айхтар ард түмэн дээ.

Зочин [64.119.19.194] 2019-07-13 22:34:12

Japanii shagnaltai Mgl Buh ulam Mandagee Odoo er ni buh uzdeg hun hovor boljdee daraa jil bvvr ch hovordoh bhdaa

Zochin [172.58.46.187] 2019-07-13 22:33:03

Oligtoihon mashin ogdog baisan boliod tegeed orond n TAMIIN TOGOO ogooshiv .yun ch surtei hormoi devseed jiaaa geel avdgiin. Guzeeniih n hemjeegeer tohuu hiijee

Зочин [66.181.161.71] 2019-07-13 15:08:18

Багийгийн мах цусны юм байгаа

Ard [202.9.42.6] 2019-07-13 13:45:12

Shine avargadaa bayar hurgie. Harin ter tsomiig ni hailuulaad zaraarai Mongoliin tuuhend japan tereg hulugluj baisan tuuh baihaas tsomiig ni hadgalsan zaya tavilan baihgui baih gej bodoj baina. Mongoliin mini zaya ih boltugai hurai hurai hurai

Зочин [43.242.243.128] 2019-07-13 13:39:40

баяр хүргэе

зочин [59.153.113.237] 2019-07-13 12:07:49

заяа тавилан сайтай сайн хүүд баяр хүргэе


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.