Эрлийз дунд насанд Л.Ганболдын хүрэн халзан түрүүллээ

М.Амаржаргал / Спорт

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Л.Ганболдын хүрэн халзан түрүүллээ. Хязаалан болон шүдлэн насны морьд хамтдаа уралддаг эрлийз дунд насны уралдаанд нийт 89 хурдан хүлэг бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөлсөн байна.

Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их Уул сумын уугуул Б.Мөнхбаярын хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул З.Батбаярын бор, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ц.Хүрэлтулгын хүрэн, айргийн тавд Баянзүрх дүүргийн харьяат Л.Мөнхсайханы хээр морьд түрүүлж айрагдлаа. Энэ жилийн дунд насны уралдааны түрүү, аман хүзүүнд Хөвсгөлийн уяачдын морьд хурдалсан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.