ТОРГОНЫ ЗАМ- Нассер Аль-Аттия зургаа дараалан түрүүлэв

Д.Тулга / Спорт

Урапдааны зургадугаар үе шатыг шуугиан дэгдээсэн үйл явдлаар дүүрэн байсан гэж тодорхойлж болохуйц. Бүх юм тэмцээний тэргүүлэгчид болох Нассер Аль-Аттия, Матьё Серрадоринарын эн тэнцүү өрсөлдөөнөөс эхэлсэн юм. Франц эр анхандаа Катарын тамирчны Toyota Hilux-ийн хурдны хэмнэлээр явж байснаа бүр өмнө нь гараад ирсэн билээ. Дараа нь өрсөлдөөний орон зайд бяцхан завсарлага гэж хэлэхээр мөч тохиож, оролцогчид “саармагжуулалтын” гэддэг бүсийг зорив. Гэтэл ялалтын төлөөх тулалдааны талбарт шинэ өрсөлдөгч – Денис Кротов гарч ирсэн билээ.

Экипажийн хоёр дахь гишүүн, энэ багтаа компьютер буюу тархи нь гэгддэг штурман Матьё Бомельмотоциклчдын гаргасан алдааг мөн л давтаж замаасаа гажсанаар Катарын тамирчны араас явсан Жиптэй бусад тамирчид олноороо мөн л төөрсөн юм.

Нэгдүгээр байранд Денис Кротов бусдаасаа хол тасархай – бодит цагийн тооллыг мөрдөх багажийн заалтаар 23 минутаар түрүүлэн явж байсан нь онцсайн үр дүн гэмээр. Гэтэл уг заалт буруу байж таарав. Цаг хугацааны ийм их зөрүүний буруутан нь ажиллагаагаагүй багаж байсан бөгөөд уг багаж хөдөлгөөний хурд хязгаарлах бүсийг туулсны дараа гарааны команд өгч байв. Үүний гайгаар Кротов зохих хугацаандаа гараагаа авч чадаагүйн дээр яг барианд орохын даваан дээр Оросын тамирчны машины дугуй хагарчихав.

image

Ингээд барианд орохоос 10 минуын өмнө Кротовын экипаж сэлгээ хийхээр зогссон бөгөөд дараа нь Денис, түүний хамтрагч Дмитрий Цыронар машиндаа суугаад зам руугаа гарч ирэхийн тулд ухрах араагаа залгатал араа нь бас салахаа больчихжээ.

Орос-Украины багийг "КАМАЗ-мастер"багийн жолоочСергей Куприяноваварчээ. Тэрбээр Кротовын Мини-Жипийг өөрийнхөө машинд холбоод чирж эхэлсэн байна. Минигийн жолооны ард сууж явсан Дмитрий Цырогийн хувьд барианд орон ортлоо консон дээрээ гишгэж явахаас өөр арга байсангүй. Ингээд тусгай зайн уралдааны дүнгээр Кротов/Цыро баг энэ үе шатны ялагч Нассер Аль-Аттиягаас 42,5 минутаар хоцорч, тухайн ангилалдаа наймдугаар байр руу гулсан буужээ.

Эцсийн бүлэгт Нассер Аль-Аттиязургаан удаагийн тусгай зайн ялагчийн алдрыг зургаа дараалан хүртэв. Хоёрдугаар байранд түүний нэг багийн нөхөр Эрик ван Лунорж, хоёр Toyota Hiluxдахиад л шилдгийн шилдгээр тодорлоо. Харин гуравдугаар байранд Матьё Серрадориорсон байна.

Лю Куний хувьд дөрөвт орсны дээрнийлбэр дүнгээрээ НассерАль-Аттиягийн дараа хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд одоо энэ хоёр тамирчны цаг хугацааны зөрүү 40 гаруй минут болоод байна. Харин ерөнхий дүнгийн жагсаалтын гуравдугаар байр урьдын адил Жером Пелишед ногдож байгаа билээ.

Денис Кротов өнөөдрийн уралдааны үеэр болсон явдлын улмаас наймдугаар байр руу ухран орсон бол Матьё Серрадориэсрэгээр нь есдүгээр байр өөд өгссөн юм.


Сэтгэгдэл

babybabushka [202.126.89.198] 2019-07-14 15:19:08

harin ch goy sonirholtoi orchuulga

rally [148.252.128.1] 2019-07-14 13:01:03

Google translate-р хусцан байшдээ, балайн

Зочин [202.179.26.81] 2019-07-14 01:01:15

Muuhan orchuulga


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.