Аюулгүй ажиллагааны норм дүрэм хангаж ажиллаагүй барилга гүйцэтгэгч нарт хариуцлага тооцжээ

Б.БУРМАА / Хууль

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/40 тоот удирдамжийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилга угсралтын аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар барилгын өндрийн хаалт хамгаалалтыг хангалтгүй хийсэн Хурд групп ХХК-ны захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхоны барилгын ажил гүйцэтгэж буй “Цэнгэлдэх ОСНАК” ХХК, “Оч ололт” ХХК-уудад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ тооцож барагдуулан, албан даалгавараар хугацаатай үүрэг өгөн биелэлтэнд хяналт тавин ажиллалаа.

Мөн удирдамжийн хүрээнд Төв цэнгэлдэхийн хойно байрлах “Мон-Аса” ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга барьж буй “Баян-Ажнай” ХХК, Цэнгэлдэх хотхоны 10 дугаар блок барилгын захиалагч “Мөнхсан” ХХК-уудад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Шалгалт үргэлжилж байна.

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.244] 2019-07-16 07:46:18

МХЕГ хааяа нэг шалгалт хйисэн болоод түүнийхээ мөрөөр дутагдлыг засуулахын оронд өөрсдийгөө л нэг их рекламдаж суртачилсан хүмүүс байхиймаа. Байнга шалгаж, арга хэмжээ авахаасаа түрүүнд дутагдлыг засуулж барилга барих болон бусад ажлыг стандартын дагуу хийлгэх, аюулгүй ажиллагааг хангах талаар сайн шахаж шаардмаар байган даа. Гол эхлээд аливаа барилга дүрэм журмын дагуу баригдаж байна уу? ашиглалтанд орсны дараа хүн амьдрах шаардлага хангах уу? гэдгийг л юун түрүүнд хянамаар байна. Ажиллах үедээ аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах нь хэрэгтэй л байх. Гэхдээ түүгээр нь дарамтлан мөнгө авах нь амар байдаг байх даа. Учир нь барилгын компани нь барилга ямар байх нь хамаагүй, барилгын ажлаа явуулах нь л хэрэгтэй байдаг байх даа.

zochin [59.153.112.180] 2019-07-15 11:32:52

shunu oroi l bitgi ajilaarai gui

Зочин [66.181.191.73] 2019-07-15 17:37:08

22.00 tsagaas hoish ajillaval shuud tsagdaa DUUDAA!!!!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.