Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 12 хүн алтан амиа алдлаа

Б.БУРМАА / Хууль

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 07 сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн, нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг, осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувиар буурсан, бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26,6 хувиар тус тус өссөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31,1 хувиар буурсан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн 8 нь зорчигч хэлбэрээр, 4 нь явган зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүний 28 нь зорчигч, 20 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна. Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.

image

Ноцтой осол хэргийн талаар:

2019.07.11-ний өглөө 04:50 цагийн үед БЗД-ийн 22-р хороо Доржийн гудамж, “Шунхлай ШТС”-ын урд замд амины Toyota Prius маркийн автомашины жолооч П /32н/эрэгтэй/ нь явган зорчигч Б /30настай.эмэгтэй/-г мөргөж амь насыг нь хохироосон.

2019.07.11-ний 02 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сум “Баяндөхөм” гэх газар /аймгийн төвөөс урагшаа 20км/ шороон замд амины Hyundai Porter автомашины жолооч А нь амины Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барсан:

2019.07.11-ний 21.30 цагийн орчим Дорноговь аймаг Айраг сум “64-р зөрлөг” гэх газар /сумын төвөөс урагш 10км/ асфальтан замд амины Toyota Premio автомашины жолооч Н /19н/ эрэгтэй/ нь амины Dayun маркийн улсын дугааргүй Б /23н/эрэгтэй/ жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч С /24настай.эрэгтэй/ нас барсан

2019.07.11-ний 18.50 цагийн орчим Ховд аймаг Алтай сум “Цагдуултай бураат” гэх газар /сумын төвөөс урагш 60км/ шороон замд амины УАЗ-31512 автомашин онхолдож, жолооч Т /61настай.эрэгтэй/ нас барсан

2019.07.12-ны 09.20 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р багийн нутаг “Овоот” гэх газар /Сумын төвөөс урагш 18км-т/ асфальтан замд Toyota Corolla маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч Д /21настай.эмэгтэй/, Ч /5настай.эрэгтэй/, С /10настай.эмэгтэй/ нарын 3 хүн нас барж, жолооч Э /30настай.эмэгтэй/, зорчигч Э /28настай.эмэгтэй/, Т /26настай.эрэгтэй/ нарын 3 хүн гэмтсэн

2019.07.13-ны 06.03 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гүн цэнгэлэг” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 14км/ шороон замд Toyota Prius маркийн О жолоочтой автомашин нь аяллын майхан мөргөж, майхан дотор байсан О /07сартай.эмэгтэй/, С /06сартай.эмэгтэй/ нарын 2 хүүхэд нас барж, С /3настай.эрэгтэй/, С /11настай, эрэгтэй/, З /21настай,эмэгтэй/, нарын 3 хүн гэмтсэн

image

2019.07.14-ний 12:45 цагийн орчим ЧД-ийн 16-р хороо Хайлаастын гудамж, Согоотын тоот хашааны гадна замд амины Lexus LX470 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Н /1нас 6сартай.эрэгтэй/-г мөргөж амь насыг хохироосон.

2019.07.14-ний 20.30 цагийн орчим Архангай аймаг Тариат сум “Далай толгой” гэх газар /сумын төвөөс урагш 33км/ асфальтан замд Toyota Axio маркийн автомашин онхолдож, жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барж, зорчигч У /26настай.эрэгтэй/ гэмтсэн

2019.07.14-ний 17.15 цагийн орчим Хөвсгөл аймаг Алаг эрдэнэ сум “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагш 20км/ асфальтан замд Honda Crossroad автомашины жолооч Х нь, Toyota Prius маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Х /29настай.эмэгтэй/ нас барсан

Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа нь иргэд баяр, ёслолоо согтууруулах ундаагүй сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа мөн цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалттай шууд холбоотой байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархалтай хандаж байна.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.56] 2019-07-18 07:15:13

Энэ т1 цагдаа нар нэг л бишээ хөдөлгөөний аюулгүй байдал техникийн бүрэн бүтэн байдал шалгаж байгаа юм алга оо жин тонн пүүний бичиг л хөөцөлдөөд тэр нь мөнгө

сүүгий [66.181.161.87] 2019-07-17 11:58:20

Согтуу жолооч их байна миний машиныг зогсоол дээр бхад нь мөргөөд зугтсан

Dr.Ncio [202.21.112.198] 2019-07-16 09:24:44

Joloonii kursuudee l sain surgah heregtei dee. huuchin bol 2 jil surch baij jolooch boldog baisan. odoo bol bolson boloogui 45 honogiin kurs mashinaa asaaj chigeeree yavda bolood l toglsoj bgaa. unemlehee avsan humuus shud zam deer hun deer turshilt hiij bnshd. arai l haramsmaar umaa

Zochin [117.102.197.227] 2019-07-17 10:41:13

Uhansar muutai uher mongolchuud zam deeree duusah yum bna

Зочин [202.131.227.178] 2019-07-16 10:47:24

тэр цагт чинь онол засвар гээд машинаа хээр суулгахааргүй болгож төгсдөг байлаа. одоо бол урагш явж л байвал боллоо гэсэн хэдэн хүн төгсөж байгаа

Зочин [66.181.188.244] 2019-07-16 07:33:50

Арай дэндүү юмаа. Маш харамсалтай. Манай жолооч бэлтгэх систем их л буруу яваад байна, зөрчил осол гаргасан жолоочтой тооцох хариуцлага сул байна. Насаар нь эрхийг нь хасах шийтгэлтэй баймаар юм.

Dulmaa [202.126.88.227] 2019-07-16 08:20:35

ENE mash zub hen ch nasaaraa joloo barih erhee hasuulahiig husehgui osol abaar ogtsom buurna.

Зочин [66.181.161.31] 2019-07-16 06:07:23

2-3 хан хоногт 12 хүн амиа алдаад дайн болж байгаа бил үү. Машин барьж байгаа хүн бүхэн алуурчин гэмт хэрэгтэн болоход ганц хоёрхон секунд хэрэгтэй гэдгийг ухаарах хэрэгтэй дээ.

bilgee udwal [202.126.88.219] 2019-07-16 05:53:46

oriigo hzech bitii sain mashin bairj joloodog gej bodoj bai ayulgui yawhan taini bolon oroolin ami nas ed eregten hamgaalan

Zochin99 [74.96.149.72] 2019-07-16 01:09:13

Naadamdana gedeg n' bayarlah, aljaalaa tailah, setgelee sergeeh gesen ug shuu. Manaihan bolhoor ARKHIDAH gej oilgodog boljee. Daanch haramsmaar, gutarmaar ... Ene olon uhliin tsaana yamar ih ui gashuu, unchrul hagatsal tohioj bui gehees setgel emzegleh yum. Gertee neg borlon boogood 1 shil zadalj uugaad, zuragtaaraa mor' buh uu haraad suuj baisan bol iim yum bolohgui dee.

Зочин [27.104.129.70] 2019-07-15 21:58:08

Жолоо барих шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Арай хэтэрч байна шүү. Хэдий хүртэл монгол иргэдийн амь нас ийнхүү үрэгдэж байх юм бэ? Хяналтаа сайжруул, тэр олон авто зурсын сургуулиудыг хэн нь зөвшөөрөл өгч ажиллуулсан юм бэ?

зочин [112.72.11.110] 2019-07-15 18:11:19

Юугаа ч хийж энэ олон хоног амрах юм. Олон хоног болох тусмаа олон хүн үхэж байна. Усанд живсэн хордсон алуулсан түлэгдсэн хүний тоо ороогүй. Баяр болохоор л хэд хэдээрээ амь насаа алдах юм. Энэ хүртэл гадны маш холоос шидсэн чулуу шүү.

Зочин [66.181.161.92] 2019-07-16 19:53:59

Юу ч яриад байгаан тэнэг юм ярьдаг пизда вэ

Иргэн [202.126.89.122] 2019-07-15 17:14:17

Арай дэндүү юмаа?! Ямар дайн болсон бишдээ?!

Зочин [202.9.43.233] 2019-07-15 17:04:39

цуст наадам гэж хэлсэншд

Зочин [59.153.115.138] 2019-07-15 16:17:43

энэ тэнэг хүүхнүүд больмоор юм ичмээр юм чадахгүй юм байж хоолоо л олигтой хиигэд байж бай дурак

Зочин [103.10.22.85] 2019-07-15 15:46:08

Зөвхөн авто ослоор 12 хүний амийг авч, , 40 гариу хүнийг эрэмдэг болгож заримыг нь язартал баяжуулж иргэдээ бэлтгэл гэж улам дарамталсан наадам болждээ. Бас усанд хэд хэдэн хүн осолдсон , согтуурхаж нэгнээ хөнөөсөн хэрэг гарсан гэсэн биздээ Энэ их олон гуншинтай наадмаа орчин үечилж хялбаршуулмаар юм. .

Irgen [202.179.24.188] 2019-07-15 15:08:46

Arhi uuh durtai deer ni mashin barij uuruu bolon uruul busdiig alah ymaa huhai huuruud ymaa.Ym uzeegui malaas dor

zochin [103.80.210.64] 2019-07-15 15:03:23

nisdeg puujgeenuud zondoo bnaa altsgar gichiinuud mashin barij yaadag bnaa

Зочин [43.242.242.128] 2019-07-15 14:58:47

oLON HUNII AMI NASYG HONOOSON TENEG JOLOOCH NAR BAINA DAA

Зочин [202.126.89.142] 2019-07-15 14:54:16

Дальжигнасан, алцгансан хүүхнүүд машин барьж яадаг байнах

Зочин [103.10.22.9] 2019-07-15 14:23:48

Baliar teneg bhgui yu hurd hetruuleed urd arduur dairaad bdag nohdud bnaaa yaana vee

Зочин [103.26.193.44] 2019-07-15 12:02:44

ХУУЧИН МАШИНТАЙ БАЙЖ ЯАРААД ЯАХАВ ГЭЭД БАЙХАД ЧИНЬ. МАНГАА БАЙХАА

Зочин [103.26.193.44] 2019-07-15 12:01:19

тэнэгээсээ болж өөрөө өөрсдийгөө устгаад байх юм даа.

zochin [103.80.210.64] 2019-07-15 11:45:27

ter darhanii 68-75 77-09 puujgeenuud estoi aimaar yawah umaa tsagdaa naraa barij torgo joloonii erhiig hasaachee

Зочин [202.9.42.25] 2019-07-15 11:56:05

14-00 бас нисдэг !!

Зочин [66.181.191.73] 2019-07-15 11:43:22

02,04 tsagt - SOGTUU baisan n' oilgomjtoi.Udur,oroin tsagaar avaar-osol - hurdaa hetryylsen. YAMAR AIMAAR yum be!!!!! EEEEEEEOOOOOOOO!!!!!!

zochin [103.80.210.64] 2019-07-15 11:40:49

eroosoo 76 mini naaduulaa bayjuulj bolohgui shuu tegbel naaduul chin ugend orohgui tolgoi deer garch shees aldana shuu tarchig yaduu olsgolon bailga tegbel amar prius unaad oorsdiigee alaad bhgui amar shuudee

nnn [103.229.122.246] 2019-07-15 12:55:30

shar hadand hevt

Зочин [103.10.22.72] 2019-07-15 12:53:24

пиздаа минь онхолдоод амьд гарсан юм уу ? чи лалар олон хүнд гай болноо

Зочин [202.9.42.25] 2019-07-15 11:54:59

юун тэнэг юм бичээд байгаа хар дурак вэ???

zochin [59.153.112.180] 2019-07-15 11:31:01

uher mongol gedeg ni uneu ym aa helj yrisaar baital meneg um uu hairan saihan zaluu nas

Зочин [66.181.161.116] 2019-07-15 23:38:15

ЖОЛООНЫ КУРС МУУ МАШИН ЭД АЙНГИЙН ЗААЖ СУРГАЖ УГСУУЛЖ СУРААЧ ТЭГЖ АВААР БАГА ГАРНА АРХИ ХИЗГААР ТОГТОО


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.