Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой

Д.Тулга / Нийслэл

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНИН САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.7.16, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 5.11-20.46
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.5] 2019-07-16 23:43:56

Хайртай...хараад л бна...

Зочин [202.170.68.162] 2019-07-16 10:50:09

хайртай,,,


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.