Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, найман хүн гэмтэв

Б.БУРМАА / Хууль

Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 168 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 95 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд найман хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Гэмтэж бэртсэн найман хүн жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас онхолдож гэмтсэн байна. Нийт гэмтсэн хүний дөрөв нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.07.15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, нэгдүгээр хорооллын 23 дугаар байрны хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус маркийн О, Honda Insight маркийн Г, Honda Civic маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, 4 настай, эрэгтэй Т, нэг сартай, эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын зургаан хүн гэмтсэн.

2019.07.15-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius автомашин онхолдож, 36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, дөрвөн настай эрэгтэй Б нарын хоёр хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.41] 2019-07-18 20:19:53

Ёоо юу вэ? сүүлийн үед зам тээврийн осол гэмт хэргийн улмаас, гол мөрний усанд осолдож гээд энэ хоёр шалтгаанаар өдөр өнжихгүй хүмүүс нас барсан талаар мэдээ тасрахгүй юм. Бас бид нар ч бараг болдог л зүйл мэт сүүлдээ дөжирч байна шүү дээ. Энэ арай биш гэж үү? Үзэн ядаад байдаг хужаа нар чинь бус Архи, хэнэггүй зан хоёр Монгол үндэстнийг дэндүү хурдацтай устгаж байна.

mongol [182.160.35.191] 2019-07-16 15:05:33

yooo ene mongolchuud mashin joloodoj chadahgui bnshdeeeeeeeeeeeee,bolitsgoogooch eeeeee,erguu malnuud morio l una l da, ta nar tehnict uhaan dutaad bnaaaa,erguu malnuudaa suireed duuslaa,icheech eeee chadahgui baij busdiig duuraij daldaganaad uruuliig uheld hurgeed bnsdeee,teneg uhruud eeeeeeeeeeee

kkkkk [103.57.94.149] 2019-07-17 09:43:54

uls orond bdag l zuil delhiin haa saigui bgaa gantshan mongol bish

Зочин [203.169.49.107] 2019-07-16 14:59:03

Согтуу монголчуудад Приус машин таарахгүй байна. БУЦАА ДАА.

Зочин [107.167.105.6] 2019-07-16 13:01:51

maihan dairsan l gene ger dairsan l gene ervvl vgvi ni medegdehgvi olon malnuud haa saigvi gemgvi hvmvvs.g hohiroosoor bn.

Зочин [107.167.116.51] 2019-07-16 12:55:45

naad joloonii kvrs nertei damjaanuuda chanarjuulaach ee hedii boltol ingej vregdseer bh ym chadah chadahgvi olon jolooch bn teg.d mashin unah durtai dawhih durtai

Бүү хурдлаач? [203.91.115.37] 2019-07-16 12:12:11

Намбалаг сайхан жолоодохыг хичээж л явцгаая л даа? Битгий давхихгүй л бол үхэх гэж байгаа юм шиг бай л даа.

Irgen [202.126.89.155] 2019-07-16 10:55:20

Osol er ni hurd hetruulsenees bolj garaad bn shude . Jolooch nar mini hurdaa taaruulj yawaachee. Oron nutgiin zamd erguul postuudaa sain ajilluulaarai bhgui bsan shu.

Зочин [66.181.180.132] 2019-07-16 10:26:16

Aimar ynaa hurd hurd


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.