Баярын өдрүүдэд  1179 эх амаржсан байна

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайдын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн 317 дугаар тушаалаар Баяр наадмын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, хариуцлагатай жижүүрийг долдугаар сарын 09-16-ны өдрүүдэд томилон ажиллуулсан байна.

Тухайн өдрүүдэд нийт 1179 эх амаржсан. Эхийн амь нас эрүүл мэндэд ноцтой хүндрэл учирсан дөрвөн тохиолдол бүртгэгдэж 642 хүү, 553 охин мэндэлсэн аж. Мөн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийг нийт 19149 насанд хүрэгч, 9754 хүүхдэд үзүүлж, 11022 иргэнд зөвлөгөө өгч буцаасан. Түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүлжээ.

Баяр наадмын өдрүүдэд Олон улсын “Торгоны зам” авторалли тэмцээн болж нийт 550 тамирчин, 1600 туслах ажилтан долдугаар сарын 09-13-ны өдрүүдэд монгол улсад уралдаан тэмцээн зохион байгуулсан. Энэхүү олон улсын уралдааны үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж ажилласан бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, гэмтсэн тамирчдад эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэх ажлыг зохион байгуулж, гэтсэн тамирчдад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай үзүүлсэн.

Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.172] 2019-07-20 10:16:54

Bid chin huisgalin omnoh baidal ruugaa orood bgaa busuu tembvv ouchin yagad garaad delgereed bgm be delhiid ene ouchin manaihaas oor gazar bgm boluu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.