Владамир Чагин: Ирэх жил болох 10 жилийн ойгоо илүү сонирхолтой тэмдэглэнэ

М.Амаржаргал / Спорт

“Торгоны зам” ралли өндөрлөж, ялагч нараа тодруулсан. Энэ үеэр тус раллиг зохион байгуулагчид сэтгэгдлээ илэрхийллээ. “Торгоны зам” раллигийн захирал “Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багууд болон бид нэгдэж гурван улсыг хамарсан уралдаан зохион байгуулж, өнөөдөр ялагчдаа тодруулаад байна. Ялагчийн цом маш үнэ цэнээр олддог гэдгийг харууллаа. Бидний хамтын ажиллагааны гол сүнс нь адал явдал байв. Ирэх жил раллигийн 10 жилийн ой болно. Ойгоо илүү сонирхолтой тэмдэглэхэд энэ жилийн туршлага нэмэр болно гэдэгт итгэж байна. “Торгоны зам” раллид оролцсон бүх хүмүүст баярлалаа. Улс бүрийн эрх баригчид, хэвлэл мэдээллийнхэн, туслалцаа үзүүлсэн хүмүүс болон манай раллиг зорин ирж өрсөлдсөн хүмүүст маш их баярлалаа” гэсэн юм.

image

Харин “Торгоны зам” раллигийн орлогч захирал Фрэдрик Лэкүйн “Торгоны зам” ралли 2019 бидний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Энэ жил бид мотоциклын төрлийг шинээр оруулж ирсэн нь амжилттай боллоо. Уралдаан эхлэхээс дуустал маш сайхан болж өнгөрлөө. Дэлхийн сая сая үзэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бидэнтэй хамт байсан. “Торгоны зам” раллигийн шинэ үе ийнхүү эхэлж байна. Бид 10 жилийн ойдоо зориулан өөр томоохон алхам хийх эрмэлзэлтэй боллоо” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.119] 2019-07-18 09:05:19

Za zailaa...mongold dahij hiihgui shuu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.