МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

М.Амаржаргал / Нийгэм

"Торгоны зам" раллигийн ялагчид тодорлоо

image

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авторалли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт боллоо. Уг уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Уралдааны сүүлийн гараа өчигдөр БНХАУ-ын Жиаюгуан хотод болж ялагчид тодорлоо.

З.Энхболд: Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа

image

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр эхэлсэн. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч тодорхой саналууд хүргүүлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох санал өгсөн. Ингэхдээ УИХ-ын 108 гишүүний 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн.

Үүнтэй холбоотой болон бусад асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өгөв. Түүний хэлснээр Ерөнхийлөгч зарим асуудлыг дэмжиж, заримыг дэмжихгүй байгаа юм байна. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохыг дэмжихгүй байгаа аж. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох хуулийн төслийн өөрчлөлтийг дэмжиж байгаа аж.

Дарханы зам засварын үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний маршрут

image

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчилж байгаа билээ. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Дээрх ажлын хүрээнд Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361 гарам хүртэлх замыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хааж Эрдэнэт, Дархан,Сэлэнгээс ирж байгаа болон явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн. Иймд тухайн автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү – 10 хороолол” чиглэлийн замналд дараах өөрчлөлт орж байна.

Энэ сард орон нутгийн замд гардаг ослын тоо 63.9 хувиар буурчээ

image

Тээврийн цагдаагийн албанаас зургаадугаар сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Уг арга хэмжээ нэг сар үргэлжилсний дараа ямар эерэг үр дүнд хүрсэн талаар өнөөдөр мэдээлэл хийж байна. Цагдаагийн байгууллага хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд уг аяныг зохион байгуулсан.

Жюү жицүгийн Азийн аваргын тэмцээн өнөөдөр Бөхийн өргөөнд эхэллээ

image

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 17-21-нд Улаанбаатарт болно. “Бөхийн өргөө”-нд болох тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулах “Азийн хүүхдүүд 2020” наадмын “Test Event” өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Монголын Жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Энэ удаагийн тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орны тамирчид оролцохоор манай улсад ирээд байна. Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн болон Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Сургалтыг Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.