С.Уранчимэг: Хань минь ажил үүргээ гүйцэтгэж яваад харгис алуурчдын гарт алтан амиа алдсан

Б.БУРМАА / Нүүр

-ХОЁРХОН НАСТАЙДАА ААВААСАА ХАГАЦСАН Э.СОДГЭРЭЛ ОХИН ААВЫНХАА ТАЛААР ДУРСАМЖГҮЙДЭЭ ХАРАМСДАГ-

Ухаанд ороогүй хоёрхон настай байхдаа ааваасаа өнчирч хоцорч, аав гэх хүний хайр халамж, дулаан сайхан бүхнийг мэдрэх азгүй өссөн Э.Содгэрэл охин аавыгаа дурсаж ярих дурсамжгүйдээ харамсаж сууна.

image

Түүний аав, замын цагдаа н.Энхбат 1997 оны долдугаар сарын 16-нд Арслантай гүүрний тэнд ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад амь үрэгджээ. Тухайн үед хурдтай явсан машиныг зогсоох гэсэн чинь зогсоогүй зугатаад явчихаж. Тэгэхээр нь араас ирж байсан нэг машиныг дайчлаад хөөгөөд бариад авъя гэтэл шинэ жолооч байж таараад арслантай гүүрийг мөргөөд осолдчихсон байна. Тэгээд л аавдаа, ээждээ, эхнэр хоёр хүүхэддээ дахиж хэзээ ч эргэж очихооргүйгээр бурхны орныг зорьсон байх юм. Харамсмаар.

-ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 15 АЛБА ХААГЧ АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМИА АЛДЖЭЭ-

image

image

image

Тээврийн цагдаагийн албанаас албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг нь мөнхжүүлэх, гэр бүл, төрөл төрөгсдөд нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бидмартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг 2007 оноос жил бүр зохион байгуулдаг болсон. Уламжлал ёсоор тэрхүү хүндэтгэлийн өдөр нь өчигдөр тохиолоо. Уг арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд, шинэ залуу алба хаагчид оролцсон юм.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 90гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тэднээс замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч үүргээ биелүүлж яваад амь насаа алджээ. “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн 1 минут дуугүй зогсож “Бид мартахгүй” баримтат киног үзлээ. Энэ үеэр хайрт хань, аав, хүүгээ, ах дүүгээ санасан сэтгэлээ барьж дийлэлгүй зарим нь нулимс урсгаж байв.

С.УРАНЧИМЭГ: БИ ХАНИАСАА НАЙМАН ХҮҮХЭДТЭЙ ӨНЧИРЧ ҮЛДСЭН

image

image

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын гэргий С.Уранчимэгтэй цөөн хором ярилцлаа. Д.Ганбат агсан эхнэр, найман хүүхдээ орхин энэ хорвоогоос 40-хөн насандаа оджээ. Тэрбээр нэг охиноо заавал цагдаа болгоно гэж ярьдаг байсан нь биелэлээ олжээ. Энэ нийгэмд хууль, шударга ёсыг тогтоон сахиулах тэнгэрийн зарлигтай элч нар заавал байх ёстой. Тэдний удам хойч тасрах учиргүй.

image

-Таны гэр бүлийн хүн хэзээ, амиа алдсан бэ?

-Манай нөхөр цагдаагийн байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж, замын цагдаагийн зохицуулагч ажил хийдэг байсан юм. 2001 он буюу 18 жилийн өмнө тавдугаар сарын 2-3-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байгаад харгис алуурчдын гарт хэрцгийгээр алуулж, амь үрэгдсэн.

-Тухайн үед яг юу болсныг ярихгүй юу?

-Манай нөхрийн аминд хүрсэн хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй. Буруутай хүмүүс баригдаагүй. Дөнгөж 40 насандаа, ид хийж бүтээх насандаа зэрлэгээр алуулсан. Тухайн үед хууль бусаар орж ирсэн спиртний хэрэг илрүүлж, ТЕГ-аас сарынхаа цалингаар шагнуулж, найман хүүхэддээ хэрэгтэй зүйлийг нь авч өгч баярлуулж байлаа. Гэтэл түүнээс хойш зургаан сарын дараа постондоо амь эрсэдсэн.

-Та найман хүүхэдтэйгээ үлдсэн хэрэг үү?

-Тийм ээ. Нөхрийг маань нас барах үед найман хүүхдийн маань бага нь дөрөвтэй, том нь 20 настай байсан. Бид хоёр 19,20 настай байхдаа гэр бүл болж 20 жил болсон байсан даа. Өнөөдөр найман хүүхэд маань бүгд сурч боловсроод, тав нь гэр бүл зохиосон. 12 ач зээтэй болсон. Миний хань нэг охиноо заавал цагдаа болгоно гэж байсан нь биелсэн.

-Цагдаагийн байгууллага болон төр засгаас та бүхэнд энэ хугацаанд ямар туслалцаа дэмжлэг үзүүлж байсан бэ?

-Цагдаагийн байгууллагаас 12 дахь жилдээ “Бид мартахгүй” гэсэн эргэн дурсахуйн уулзалт хийж, амиа алдсан цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэн биднийг урьж уулздаг. Цагдаа гэдэг бол төрийн албан хаагч, Төрийн байгууллагад ажилладаг. Ямар ч үед амиа үл хайрлан ажилладаг. Төрөөс цагдаа нарын нийгмийн асуудлыг чухалчилж авч үзэж байвал зүгээр юм уу гэж боддог. Би ханиасаа хойш 18 жил байр орон байрны асуудал шийдүүлэх гэж олон жил явсан. Одоо Багануур дүүрэгт амьдардаг. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануурт ирж иргэдтэй уулзах үед байр орны асуудал шийдэж өгөөч. Би найман хүүхэдтэй үлдсэн гэдгээ уламжилсан. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг яриад шийдэж өгөх талаас нь зохицуулсан гэсэн. Энэ асуудлыг минь шийдээд өгвөл өөр хүсэх зүйл алга даа.

-2001 онд цагдаагийн алба хаагчийн цалин ямар байсан бэ?

-Замын цагдаа нар цаг наргүй, халуун хүйтэн гэхгүй ажилладаг байлаа. Гэтэл сарын цалин 54 мянган төгрөг байсан. Амьдралд төдийлөн хүрэлцдэггүй л байсан даа.

Р.САНЖДААСАРАН: ААВ МИНЬ НАДАД ХАНЬ ИЛГЭЭСЭН ГЭЖ БОДДОГ

image

image

image

Бусдад туслах бурхны томилгоотой хүмүүс бол энэхүү эгэл баатрууд юм. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Раднаабазарын охин Р.Санждраасаран ярихдаа “Намайг зургадугаар ангид байхад юм байна. Тэр өглөө аав ажилдаа би сургуульдаа явахаар гэрээсээ цуг гарсан. Гэвч харамсалтай нь аав минь орой нь гэртээ эргэж ирээгүй. Миний аав гарцаагүй осолд орох гэж байсан хамтран ажиллагч цагдаагаа авраад өөрөө машинд мөргүүлж амиа алдсан юм. Би яагаад ч юм замын цагдаагийн ажилтай хүнтэй гэр бүл болсон. Өөрийнхөө аав шиг хүнтэй суусныгаа би аав минь албаар надад илгээсэн хань юм болов уу гэж боддог юм шүү.” хэмээсэн юм.


Сэтгэгдэл

Zochin [202.55.191.194] 2019-07-19 18:07:53

Цагдаагийхан наанаа том том дуугаравч , цаанаа амьдрал хэцүү шүү дээ. Энэ залуус яг л цагдаа гэсэн сайхан сэтгэлээрээ явсан хүмүүс байна. Амьдалын шаардлагаар л зарим нь буруу замаар будаа тээнэ, зарим нь өмссөн формтойгоо том том дугараал залуугаараа тэтгэвэрт гарна. Амьдралын шаардлагаар хүний гар, хөлстэй мөнгө харж л таарна. нөгөөдүүл нь харуулж л таарна. Төрийн албан хаагчдаа амьдралын баталгааг нь хангаж чадахгүй бол мянган удаа авилгалын хэргээр бариад нэмэргүй.. Тогтолцоо шал буруу.... Энэ чигээрээ бол 30 жил ийм л байна..

Зочин [103.229.121.208] 2019-07-18 12:21:59

medee.mn-ийнхэн хуулийнхны буруугаас хохирсон иргэдийн талаар далайцтай том сурвалжлага хийгээчэээ

nj [59.153.115.132] 2019-07-18 12:14:35

цагдаагийн алба хаагчийн цалин одоо ч хийж байгаа ажил, зарцуулж байгаа цагтай нь харьцуулбал туйлын хангалтгүй шүү дээ.АЖЛЫН АЧААЛЛЫГ НЬ БУУРУУЛЖ ЧАДДАГГҮЙ МАА ГЭХЭД ЯДАХДАА авдаг цалинг нв жаахан нэмээд өгюөл хэдэн бор цагдаа чинь сэтгэл өег ажиллах байх даа.

Зочин [66.181.188.242] 2019-07-18 10:50:45

халтар царайтай цагдаа гэж бичиж байгаа чи л өөрөө жинхэнэ халтар царайлсан хүн бололтой үнэхээр өрөвдөлтэй мулгуу нэгэн бололтой чи өөрөөсөө ичээч

Доржбат [203.91.115.41] 2019-07-18 10:22:17

Цагдаагийн ажилтан бэлтгэдэг тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй? Цагдаагийн Их Сургууль гэж нэрлээч ? Сүржин даржин нэрээр яахав?дээ Төгсөөд хууль -сахиулагч нар л болно шүү дээ? Нэрний ард мөнгийн асуудал яваад байна?Ноён Сайдаа? Та Шударга хүн гэж байнга ярьдаг Үүнийг яаралтай таслан зогсоож өгнө үү?Энэ олон Хүүхнүүд Цагдаагийн Албанд - хэрэггүй дээ? Өмнөд Солонгос Улсын Цагдаагийн Алба байнгын бэлтгэлтэй? цөөхөн тооны маш чадварлаг эмэгтэйчүүд ажилладаг юм гэсэн?

Зочин [103.229.176.130] 2019-07-18 10:16:52

miss 202.179.26.103 хаягаар бичсэн этгээд бол өөрөө жинхэнэ хүний үнэргүй адгуус байна ... чамд бол сайн хүний битгий хэл муу эрийн шинж ч алга

зочин [103.212.116.91] 2019-07-18 10:14:34

90 оноос өмнө,98 он хүртэл цагдаа цалин бага байсаан,400 төг,48,0 төг,4000 төг цалинтай тэр үеийн цагдаа нарыг торгуулийн хуудас бичиж орлого оруулсан тохиолдолд 4000 төг цалин өгөх жишээтэй бсан,тэр үед авилга,албан тушаалын асуудал мэр,сэр байсан,одоо бол энэ авилга,албан тушаал ашиглаж баяжиж хөлжиж бгаан нүдэн дээр илхэн болжээ,иргэдийн эрүүл мэнд, ами нас,аюул ослоос уридчилж хамгаалж үүрэг даалгавараа биелүүлж ами эрсдсэн жирийн цагдаагийн албан хаагчидад буруу байхгүй,энэ бол амидралд хэнд ч тохиолдож болзошгүй явдал гэж би бодож сууна,өнөөдөр хаа нэгтээ ийм эрсдэл болохыг хэн ч таашгүй,өргөсөн тангарагтаа үнэн ч яваа цагдаа нартаа баярлаж,цагдаагийн баярын өдрийн мэнд хүргэе

Зочин [202.179.31.75] 2019-07-18 14:29:09

угаасаа мөнгөний ханш өөр байсан. одооныхоор бодож болохгүй.

Зочин [103.229.176.130] 2019-07-18 10:12:51

төр болон хуулийн нэрийн өмнөөс шударга ажилласаныг нь алаад байвал хэн цагдаагийн ажлыг хийх вэ дээ, төр засаг анхаарал хандуулмаар юм даа, цагдаа нарын цалинг нэмэгдүүлж, ажлын нөхцөлийг нь сайржуулж байж л муу муухайтай, адгийн новшнуудтэй тэмцэж чадна.

dash [202.179.25.185] 2019-07-18 09:53:21

Ene hotiin odor tytmiin ajiliig ih nugalj zugshruulj baigaa humuuc bol Tsadaa nar, Ed bol acar ih tevcheertei humuuc , tevcheereer ni zui ecoor baharhay !

Зрчин [203.91.115.37] 2019-07-18 09:32:27

Тэднийг дурссан нийтлэл дор муу юм бичдэг нөхөр өөтөө л уураа гарга. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн нөхдийгөө сайнаар дурсая.

Мисс [202.179.26.103] 2019-07-18 09:25:22

Замын цагдаа нар гэж муу эрийн 7 шинжийг бүрдүүлцэн амьтад. Тэд нар их баян. Сарын цалингаа 7 хоногт олчино. Гэхдээ л тэд нар хэзээ ч баян харагдаж чаддаггүй. Угсаа гарал нь цаанаасаа л халтар болхоор яаж ч хичээгээд өнгөлөг мөнгөлөг харагдаж чаддаггүй. Өө бас хэв журмыхныгаа гуйлгачин түүлгэчинээр нь дуудна.

Зочин [112.96.109.254] 2019-07-19 09:01:51

Haha

Зочин [66.181.161.37] 2019-07-18 22:09:25

Атаархаад шааассссс

Зочин [202.131.235.226] 2019-07-18 11:36:32

chi bol nuuree nuusan muu hujaa

Зочин [66.181.183.67] 2019-07-18 10:24:32

Чи халтар цагдаагаас тусламж үйлчилгээ авах байх . Уйлчихсан........

Маа [66.181.161.30] 2019-07-18 08:55:30

Алуурчин нь Женко.

ЗОЧИН [124.158.95.14] 2019-07-18 08:53:50

НААД СПИРТИЙН ХЭРЭГ ЧИНЬ 1-Р ХҮНД ХАМААРАЛТАЙ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН БҮГД МЭДДЭГ Ч ЯАЛТГҮЙ НАМ ДАРСАН ХҮН ДЭЭ. ОДОО ЭНЭ 1-Р ХҮНИЙГ ҮЙЛИЙН ҮР НЬ ШИЙТГЭЛЭЭ ОНООХГҮЙ БОЛ НААД ХҮН ЧИНЬ ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ БҮГДИЙГ НЬ ГАРТАА ОРУУЛСАН 1 НОМЕРЫН ЛУЙВАРЧИН БОЛЧИХСОН СУУГАА БИЗ ДЭЭ. ТЭНГЭР НИРГЭЭСЭЙ , ЭНЭ ЛУЙВАРЧИДЫГ???

Зочин [80.215.247.69] 2019-07-18 08:45:49

17 chingeleg spirt

Зочин [202.9.42.97] 2019-07-18 08:18:26

Амьдрал санаснаар болдоггүй юм


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.