Сайн дурын ажил хийгээд төлбөрөө хөнгөлөх боломжтой болжээ

Казахстанд оюутнуудын төлөвшил, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс нэгэн төсөл эхлүүлэх гэж байгаа нь олны талархлыг хүлээж байгаа гэнэ.
Казак оюутнууд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад сайн дураар ажиллах замаар сургалтын төлбөрөөсөө хөнгөлүүлж болно. Ирэх IX сараас эхлэн уг хөтөлбөрт тусгайлан хөгжүүлсэн вэбсайтаар дамжуулан оюутнууд сайн дурын ажил хийх боловсролын болон нийгмийн байгууллагуудтай холбогдон ажиллах боломжтой болох ажээ.
Оюутнууд 2 кредит цагийн (20 цаг) 20.000 тенге хөнгөлүүлэх эсвэл 5 кредит цагийн (50 цаг) 50.000 тенге хөнгөлүүлэх хувилбаруудаас сонголтоо хийх юм байна.
Сэтгэгдэл