Монгол Улсад есөн мянган гадаад иргэн ажиллаж амьдарч байна

М.Амаржаргал / Нийслэл

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2019 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 95 улсын 9.7 мянган гадаад иргэн ажиллаж байна. Тэдгээр гадаад иргэдийн 91.6 хувь нь эрэгтэй юм. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд Вьетнам улсаас ирж ажиллагсдын тоо 15.4 хувиар нэмэгдсэн байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн ихэнх нь буюу 19.7 хувь нь 45-49 насны иргэд байх ба нийт иргэдийн 41.3 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа аж. Мөн тэдгээр иргэдийн 48.5 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой бол 33.4 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна.


Сэтгэгдэл

бага бн [77.162.34.196] 2019-07-18 16:58:27

тийм их биш л юм байна ш дээ. Харин ч нэг сая гадаадынхан байх хэрэгтэй. Ажиллах хүчин байхгүй хүний нөөц дутаад байгаа оронд

Зочин [64.119.26.86] 2019-07-18 14:50:57

худлаа хужаа нар дүүрэн байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.