Дархан чиглэлийн замаар ингэж зорчино

Д.Тулга / Хууль

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байна. Тийм учраас энэ сарын 15-наас эхлэн уг авто замыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийн түр замаар хөдөлгөөнд оролцох юм.

Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт таванцэгт хэсэгчлэн хаасан. Тухайлбал, авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хааж, зам завсарын ажлыг эхлүүлжээ.

image

Иргэд зорчихдоо Таван шар – Толгойт – Орбит – Тахилтын замаар явж, шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж, төмөр замын 384-р км-ын гарам орчим Баруун туруунд хүрнэ. “Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын товчооны салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Иймд жолооч нар дээрх чиглэлүүдэд зорчихдоо хаасан хэсгүүдэд шинээр тавьсан түр замаар зорчиж, бусад хэсэгт хуучин асфальтан замаар батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна


Сэтгэгдэл

зочин [66.181.177.222] 2019-07-18 20:29:56

Хойшоо яавдаг темер замын хойгуур тойрч гэж юу гэсэн уг бэ.

1 [66.181.161.3] 2019-07-18 19:07:33

Хуучин замаараа явуулж байгаад шинэ замаа тавиаачээ хайран эрүүл газрыг баллах юм бөөн тоос хөрс ус сэглээд хаячихлаа

odoo ddusj baigaa bailgui dee [139.5.218.42] 2019-07-18 17:20:55

3 sard eronhii said ochood neesen biz dee,odoo duusj baigaa yum uu

Зочин [66.181.181.49] 2019-07-18 17:19:11

ХАЖУУ ТАЛД НЬ ШИНЭ ЗАМ ТАВЬЧИХААД ЭНЭ ЗАМАА ХААЖ БОЛДОГГУЙ ЮМ БАЙХ ДАА МОНГОЛ СТАЙЛ ГЭЖ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.