Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамруулахад ямар ч квот олгохгүй, "арын хаалга" байхгүй

Б.БУРМАА / Нийслэл

Түрээсийн орон сууцны бүртгэлийг nosk.ub.gov.mn цахимаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл амралтын өдрүүдийг харгалзахгүй 24 цагийн турш бүртгэхээр болсон талаар өнөөдөр НОСК-иас мэдээлэл хийлээ. Нийслэлийн орон сууцны корпориациас зөвхөн бүртгэлийн ажлыг хийх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохгүй байна. Эхний ээлжид гэр хорооллын иргэдийг сууцанд хамруулах бөгөөд багш, сэтгүүлч гэх мэт мэргэжилтай хүмүүст тусгайлан квот өгөхгүй гэдгийг анхаарууллаа.

image

Түрээсийн орон сууцанд

  • 68.59 мкв 3 өрөө
  • -39.30 мкв 2 өрөө
  • 49.23 мкв 2 өрөө гэсэн байрны төрлүүд байгаа юм.

Цахимаар бүртгүүлсний дараан сонгон шалгаруулалтад шаардлага хангасан иргэдээс бичиг баримт хүлээн авна. Цахимаар бүртгүүлэхэд ямар нэгэн цаасан бичиг баримт шаардахгүй, харин худал мэдээлэл өгч бүртгүүлбэл хар жагсаалтад орно гэдгийг анхаарууллаа.

НОСК-ийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “Сошиал орчинд худлаа мэдээлэл их байна. Өнөөдрийг хүртэл нэг ч айл албан ёсоор ороогүй. Бичиг баримтаа өгсөн асуудал ч байхгүй. Нийслэлийн орон сууцны комисс зөвхөн бүртгэлийн ажил хийнэ.Үүний дараа хуулийн байгууллагын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын дэргэхэд Орон сууцны комисс иргэдийг эрэмбэлэх, оруулах ажлыг хийнэ. Найман төрлийн иргэд хамрагдана. Тусгайлсан квот өгөх асуудал байхгүй. Багш хүн байлаа гэхэд тэтгэвэрт гарчихсан бол ахмад настны ангилалд хамрагдах боломжто. Гэр хорооллын иргэд түлхүү хамрагдана. Улаанбаатар хотод оршин суудаг байх нь чухал. Иргэд яарч сандрах шаардлагагүй. 14 хоногийн хугацаа урт учраас дор бүрнээ ярилцаж байгаад 14 хоногийн аль ч өдөр бүртгүүлэх боломжтой. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын хувьд түрээсээ төлж чадахаар байгаа нь нотлогдвол оруулна. Түрээсээ төлөх чадваргүй хэмжээнд банкны зээл төлдөг бол орж чадахгүй. Цахимаар бүртгүүлж байгаа иргэд худал юм уу, хуурамч мэдээлэл бүртгүүлсэн тохиолдолд хар жагсаалтад оруулна. Тиймээс 14 хоногийн хугацаанд маш сайн уншиж судалж, бүртгэлдээ хамрагдаарай. Цахим бүртгэл дээр цаас ерөөсөө хүсэхгүй. Ургийн овог, ам бүлийн тоо гэх мэтээр цаас шаардахгүй мэдээлэл нэхнэ. Өмнө нь нэг айлын дөрвөн хүн түрээсийн орон сууцанд орчихсон тохиолдол гарсан. Одоо Улаанбаатар хот түрээсийн орон сууцтай холбоотой өргөдлийг ганцхан цонхоор буюу НОСК л авна.” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


Сэтгэгдэл

1111 [203.91.118.180] 2019-07-21 19:50:06

5 жилийн хугацаанд яаж өөрийн болгох вэ 2,3 саяыг төлөх юм биш үү

Зочин [112.72.11.101] 2019-07-20 12:10:15

За ингээд манай төр түрээсийн орон сууцны зах зээлийг иргэнээсээ булааж авлаа. Дараагийн энлжинд яах вэ? 150 мянган айлын байрны төслийг эхлүүлэх үү? Уг нь бид дөнгөж сая 100 мянган айлын байрны төслийг дуусгаад дампууран алдсан шүү дээ. Тэгээд шинээр барьсан байр нь борлох суваггүй болоод ирэхээр түрээсэлж байгаа юм. Одоо тэгээд тэр нүсэр төслийг хэрэгжүүлээд авах хүн олдохгүй бол яах юм бэ? Хүмүүст байр бэлэглээд эхлэх үү? Одонтой эхчүүдэд шинэ байр тас, айн? Бас одонтой аавуудад, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд түлхүүр гардуулаад эхлэх байх даа. За яахав, ер нь бол бүгдээрээ орон сууцжих сайхан ирээдүй хүлээж байгаа юм байна. Гэвч энэ бүхэн өртөгтэй шүү дээ. Зардлыг нь бид юугаараа төлөх юм бэ? Бүгдээрээ байранд орсны маргааш улсаараа дампуурах гэж үү? Дампуурсны маргааш халаалт цахилгаан байхгүй болно шүү дээ. Бид шинэ байрандаа гудамны модыг тайрч оруулж ирээд түлж дулаацах уу? Угаадсаа балкон дээрээсээ цацах уу? Хогоо коридортоо овоолох уу?

Зочин [103.10.23.111] 2019-07-20 10:38:55

сарын төлбөр хэд байх вэ түүнийг мэдэж байж өргөдөлөө өгөх ёстой баймаар юм

Зочин [103.10.23.111] 2019-07-20 10:36:26

Утаанаас салий гэвэл Хашаа байшанг нь зах зээлийн үнээр бодож байраар шууд солих хэрэгтэй юун түрээс вэ төрд үүрэлсэн хулгайч нар даварч байна нэг л өдөр ард түмэн таа нарын толгойг таслана шүү мэдтүгэй

irgen [103.10.22.18] 2019-07-20 10:05:39

za bitgii hudlaa yari haha. ugaasa ta nariin ter tawisan shalguur chin uursuddu taarulsan l bnalee. jiriin ailuud orj chadhaargvi nuhtsul bsan. shaardlagad niitssen hvmvvs bol naad baliar bairand chin ugaasaa tooj orohgvi. uur saihan bair awchihna za hehe. zvgeerl jiriin irgediig basamjilsan nuhtsul bnalee. bitgii ingej tenegt. nam dagasan malnuuddaa l ugnu geed shuud helcheechde 1 musun hahaha

irgen [66.181.161.24] 2019-07-19 23:13:46

Nogoo hodooniihniig dahij hotruu shiljuulehgui geed bsan yasan be ene hot chin hog bolloo

zochin [66.181.161.86] 2019-07-19 22:25:50

aashgad bgach 7 sayaar ged ulsuud yariad bnleshd

мөнгөн [202.126.89.128] 2019-07-19 19:08:21

дэлхийн зөн-ОУБ-аас сууц авчихаад дахиад түрээсийн байранд орсон хүн байж л байна.аймагт орон сууцтай байснаа зарчихаад ирсэн хотод шилжиж ирсэн маш олон хүн түрээсийн байрны араас явж байгаа шүү.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.