Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар Зөвлөлийн гишүүд хэлэлцлээ

Б.БУРМАА / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн гарц, гурван нүхэн гарц байдаг. Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатар шат” НӨҮГ-ын дарга, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 120 мянгатад байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, 100 айлд байрлах цахилгаан шатнуудын эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг сольж ашиглалтад оруулсан байна. Цаашид гүүрэн гарцны цахилгаан шатнуудыг хариуцах хоёр ээлжийн ажилтан ажиллуулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж нийслэлийн хэмжээнд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шатны засвар болон техникийн бүрэн бүтэн байдлыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-ыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар өгч хурлын тэмдэглэл гаргалаа.

Мөн зөвлөлийн хурлаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц танилцууллаа. Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж, үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болголоо.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” хэмээлээ.

Уг асуудалтай холбогдуулан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож танилцуулахыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Отгонбаярт даалгав.


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.51] 2019-07-20 23:10:37

Төв талбайгаа тойруулаад шороогоор далан босго. Тэрнийгээ зүлэгжүүлээд суувал цэнгэлдэх болно. Наадам дуусгаад малын бэлчээр болгох боломжтой бай.Эртний грекийн гадаа театр шиг байхад болно доо.

Зочин [103.57.93.212] 2019-07-20 00:35:35

8

Зочин [66.181.191.249] 2019-07-19 20:56:43

тэгээд одоогийн цэнгэлдэхийг нурааж, битүү саванд бөхөө үзэх үү. уламжлал, үндэсний онцлогоо булшлахх нь дэ. новшш гэж

Zovhin [202.9.43.127] 2019-07-19 20:18:03

Ediin zasagch mash zuv sanaa bichjee bodox estoi byten jiliin tyrsh ashiglagdaxgyi naadmiin xeden udriin tuluu mash ix xurungu zarax gedeg bol byryy yarmagiin sport kompleks geed bas neg ashig bagtai xooson bair ene met zygeer l tusuviig xedxen xonogiin bayr tsengeld zaraad bval ene xotod onts xeregtseetei tsetserleg syrgyyli emnelegee yax bolj bna tegeed ymarch baigyulamj barisan zam talbaig er tootsoxgyi zogsool bxgyi xyn ymax zam bxgyi orchinii toxijiltgyi syyx sandalgyi ym xiidgee boliochee gazriin lyivarchidaa orchinoo toxijyylaachee

зочин [103.229.121.94] 2019-07-19 20:04:39

Долоон буудалд барь эргүүнүүдээ. Угсармал есөн давхар барилгуудын хогны бункерыг цэвэрлэж ариутгаачээ.

Зочин [66.181.169.162] 2019-07-19 19:08:13

Yarmagiin denjid bari

Зочин [80.215.37.101] 2019-07-19 17:19:18

Dundaj sdate 60 aas 70 myangan huntei baidag shd

амарсайхан батлага 2 монголоос зайл [66.181.179.134] 2019-07-19 17:16:01

мөнгө идэх арга өөр хийх ажил алга уу муу дуракуудад ямар ч хэрэггү юм хийх юмаа одоо бгаа газар др нь барилга барихгүй биздээ одоо бгаа цэнгэлдэхэд тоглолт хөлбөмбөг тэмцээн хийж бно гадуур нь хүүхэдтэй ээжүүд салхилдаг шүү амарсайхан муу новш минь жонхуу баттулгатайгаа хамт зайлаарай

Зочин [150.129.141.23] 2019-07-19 17:07:37

Яармагийн дэнж хамгийн зохистой ,эртнээс наадам хийж ирсэн уламжлалт газар. Гэхдээ одоо зарагдаад газаргүй болоо биз дээ.

зочин [64.119.16.124] 2019-07-19 16:39:40

50-60 мянга багадахгүй. Хөлбөмбөгийн томоохон тэмцээн, шоу зохиох энэ тэр гээд хэрэгтэй. Харин бага ч байж мэднэ. Наадмаар ард түмний ихэнх нь цэнгэлдэхийн гадуур л тэнэж явдаг. Олон хүн ордог бол билет нь ч хямд ард нийтээрээ нээлтээ үзэж сайхан наадах болно доо. Даруйхан шийдэж ажлаа эхэлсэн нь дээр дээ. Амжилт хүсье.Маш олон туристууд гадна үлддэг шүү.

эдийн засагч [64.119.22.210] 2019-07-19 16:29:26

Шинэ цэнгэлдэх барих санаа бол сайхан. Гэхдээ аливаа санааг хэрэгжүүлэхэд зардал, эдийн засгийн үр ашиг гэдэг юм зах зээлийн нөхцөлд эхэлж тавигддаг юм. Зардлаа нөхөх, ядаж жилийн турш 50 хувийн ачаалалтай байж чадах уу? Одооны жоохон гээд буй цэнгэлдэх жилд 2 өдөр л хагас \ 7\11-ны үдээс өмнө, 7\12-ны үдээс хойш \ л ашиглагддаг, бусад цагт хоосон байдаг. Гадаадын жуулчдад хоёр өдөр хагас ашиглуулахын тулд энэ их зардал гаргах тийм баян орон уу? Буянт -Ухаагийн спортын ордон ямар ч ашиггүй, баахан халаалтын зардал татвар төлөгчдөөс авдаг, Сүүлийн үед Их тэнгэрт музей, Цэцэрлэгт хүрээлэнд театр барина гэх зэргээр ямар ч эдийн засгийн үр ашгийн тооцоогоогүй юм ярьж попордог болжээ. Одоогийн театр музейн ашиглалт ямар байгаа билээ. Манай төр засагт эрүүл ухаантай хүн байна уу ? Иргэд ч өөрсдийн татварын мөнгийг хамаагүй үрэх гэж байхад дуугай суугаад гайхаж байна ???

Зочин [112.72.12.6] 2019-07-19 20:31:21

Зөв хө энэний өмнөх гөлийсөн хотын дарга зүгээр бгаа хотын захирга. Нүүлгэнэ гэж хэдэн тэрбум төг - р жонглердсон одоо бас жилдээ наадмын нээотэнд 3- н цаг л дүүрдэг бусад үед хоосон бдаг цэнгэлдэхийг хэдэн тэрбумаар барих нь тэрний оронд хотын түгжээ бөглөөгөө шийдэж оюутны хотхон томоохон захаа хотын 2 талд бариад өгөөсэй одоо бгаа цэнгэлдэхийн эргэн тойрон газрыг хэн хулгайлсан юм аядуу зөөлөнгийн ноход биз дээ

Зочин [195.46.106.44] 2019-07-19 16:09:08

50-60 мянга арай томдох болов уу. Сүүлд н арчилж хүнээр дүүргэж дийлэхгүй юм болох вий, Хувийн хэвшлийнхнийг оруулаад хувьцаат компани хэлбэрээр хийчихвэл мөнгө ч дороо л цугларана даа.

Зочин [112.72.11.101] 2019-07-19 15:48:28

Hamgiin zuv onovchtou gazar bol yarmagiin denj l baina daa. Maksiin morin toiruulgiin ter havid tegeed sport tsogtsolboruud neg dor sanaa amar


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.