МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

М.Амаржаргал / Нийслэл

Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

image

Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башёгийн 12 дах өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Тэргүүлэгч Ёкокуна Какүрюү өнөөдөр Чиёотайрюүтай барилдах бол 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал сэкивакэ Митакэүмитэй оноолт таараад байв. Тэмцээн эхлэхийн өмнө Какүрюү 11 даваатай, Хакухо 10 даваа нэг унаатай, Томоказэ Тэрүцүёши нар тус тус есөн даваа хоёр унаатай барилдаан эхэлсэн.

Харин тэмцээн дуусахад тэргүүлэгчдийн тоо гурав болон цөөрлөө. Учир нь Томоказэ маэгаширагийн барууны дөрөв дэх бөх Ичиножёо А.Ичинноровт өвдөг шороодсоноор гурван унаатай болж, ухарлаа. Түүнийг давсан Ичиножёогийн хувьд найм дах даваагаа авч, 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн бол аваргуудын хувьд учраа бөхчүүдээ даван тэргүүллээ хадгалж чаджээ.

Э.Содномпилжээ Дэлхийн рекордыг шинэчилж, дэлхийн аварга боллоо

image

Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нурсултан хотод болж байна. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн бөгөөд 240 кг, 235 кг-аар медалийн болзол хангасан байна. Энэ жинд нийт Иран, ОХУ, Мексик, Гүрж, АНУ, Азербайжан, Бразил, Япон, БНСУ, Польш зэрэг 22 орны тамирчид өрсөлджээ.

“Би үнэхээр баяртай байна. “Токио-2020” Паралимпийн наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би Паралимпийн наадмын алтан медаль авахыг хүсч байна” гэж “Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээгийн сэтгэгдлийг Олон улсын Паралимпийн сайтад мэдээлжээ.

Монгол Улс хагас жилд 217 мянган жуулчин хүлээн авчээ

image

Хагас жилд Монгол Улс 217 мянган жуулчин авчээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хагас жилд гадаадын 247.3 мянган хүн Монгол Улсын хилээр оржээ. Тэдний 217.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өссөн үзүүлэлт аж. Хилээр орсон гадаадын зорчигчдын 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Монгол Улсыг хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, хоёр хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Улсаар нь ангилбал, Вьетнам, Хонконг, Малайз, Австрийн жуулчдын тоо өссөн бол Турк, Украйн, Канадынх буурчээ.

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамруулахад ямар ч квот олгохгүй, "арын хаалга" байхгүй

image

Түрээсийн орон сууцны бүртгэлийг nosk.ub.gov.mn цахимаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл амралтын өдрүүдийг харгалзахгүй 24 цагийн турш бүртгэхээр болсон талаар өнөөдөр НОСК-иас мэдээлэл хийлээ. Нийслэлийн орон сууцны корпориациас зөвхөн бүртгэлийн ажлыг хийх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохгүй байна. Эхний ээлжид гэр хорооллын иргэдийг сууцанд хамруулах бөгөөд багш, сэтгүүлч гэх мэт мэргэжилтай хүмүүст тусгайлан квот өгөхгүй гэдгийг анхаарууллаа.

Түрээсийн орон сууцанд

  • 68.59 мкв 3 өрөө
  • -39.30 мкв 2 өрөө
  • 49.23 мкв 2 өрөө гэсэн байрны төрлүүд байгаа юм.

Цахимаар бүртгүүлсний дараан сонгон шалгаруулалтад шаардлага хангасан иргэдээс бичиг баримт хүлээн авна. Цахимаар бүртгүүлэхэд ямар нэгэн цаасан бичиг баримт шаардахгүй, харин худал мэдээлэл өгч бүртгүүлбэл хар жагсаалтад орно гэдгийг анхаарууллаа.

Аянга бууж хоёр үхэр хорогджээ

image

Малчны хотонд аянга бууж хоёр үхэр хоргоджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Заг сумын Баян-Улаан багийн “Навтан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 07.18-ны өдрийн 21:40 цагт аянга бууж малчин Г-гийн 2 үхэр аянгад ниргүүлж хорогдсон тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн А аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 21:45 цагт мэдээлсэн байна.

УЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой байх тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж байгалийн онцгой үзэгдэл үер усны осол, аянга цахилгааны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.