Анхны ачаа, тээврийн агаарын хөлгийг угтан авлаа

М.Амаржаргал / Нийгэм

Монголын нисэхийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал өнөөдөр болж, “Бойнг-737” маягийн, анхны ачаа тээврийн зориулалттай агаарын хөлгийг Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа. “Монголиан Эйрвэйз карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын агаарын хөлөг гэдгээрээ манай улсын агаарын тээврийн салбарт онцгой ач холбогдолтой. Учир нь агаарын ачаа, тээвэр сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа билээ.

Тухайлбал, 2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос 6 хувиар өссөн. Тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувь хүрсэн тоон үзүүлэлттэй байна. 2018 онд тээвэрлэсэн ачааны 99 хувийг олон улсын ачаа тээвэрлэлт, 1 хувийг орон нутгийн ачаа тээвэрлэлт эзэлжээ.

“Монголиан Эйрвэйз карго” ХХК энэхүү ачаа тээврийн онгоцоороо БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонконг, БНСУ-ын Сөүл хотын чиглэлүүдэд нисэж тээвэр хийхээр төлөвлөж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.251] 2019-07-21 02:01:11

Сайхан л онгоц байна. Аштай юу,алтан шар зам нь өлзийтэй,ажил үйлс нь бүтэмжтэй болтугай

Зочин [66.181.187.30] 2019-07-21 02:00:37

Энэ манай сэтгүүлч, сурвалжлагчдын мэдлэг боловсрол, мэдлэгийн хүрээ энээ тэрээ гэж үнэхээр нойл юмаа. Цай уух зуураа дэвэн дэлхийн юм хамж шимж бурдаг авгай нарын ярианы хэмжээний юм бичицгээх юм.

Зочин [80.215.168.231] 2019-07-20 15:50:23

Uher mongolchuud 100 jiliin daraa ch uher heveeree

Зочин [172.58.139.152] 2019-07-20 13:17:22

Anhniih bishee gehdee saihan medee baina

Gaya [202.126.89.57] 2019-07-20 10:26:04

Boyng747 avchihaj chaddaguil yum baihdaa

Зочин [172.58.139.152] 2019-07-20 13:16:38

Tenegt

zochin [192.82.65.29] 2019-07-20 10:22:45

Америкд саяхан Боинг 737 онгоцонд гэмтэл гарч гэнэтийн буулт хийж зорчигчдоо аварийн шатаар буулгасан бна лээ. Манай нислэгийн компаниуд бас энэ онгоцноос авсан бсан. Зүгээр л юм байхдаа ниргэсэн хойно хашгирав гэгч болох вий

Зочин [202.179.27.123] 2019-07-20 09:35:06

Анхны ачаа тээврийн онгоц бишээ. Эсвэл гарчигаа зөв өг л дөө. Аль социализмын үед ачаа тээврийн онгоцтой байсаншдэ

ЗОЧИН [103.111.68.3] 2019-07-20 09:26:58

ТАГНУУЛЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б. ХУРЦ ХОМ-ДОО МОНГОЛИАН ЭЙРВЭЙ КОМПАНИЙ 49 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ ГЭЖ МЭДҮҮЛСЭН БАЙНА ЛЭЭ

Зочин [202.9.42.217] 2019-07-20 08:07:12

аймаар ямбий хуучин харагджийна

Зочин [178.165.129.19] 2019-07-20 07:48:02

Huuramch n Hujaagaas orj irsen! ВОИНГ 737 МАЯГИЙН. ХАХАХХ

Зочин [202.179.31.87] 2019-07-20 07:03:58

нөгөө аюултай Бойнг ийн Макс загвар биш бгаа даа

Ооом [66.181.167.58] 2019-07-20 06:56:57

Муу сурлагатангууд сэтгүүлч болдог гэж мэднэ биздээ хө

Зочин [66.181.183.207] 2019-07-20 10:51:52

Дээр нь бас Монголын сэтгүүлчдийг бэлтгэдэг бүх их дээд сургуулийн сургалт ялангуяа монгол хэл найруулгын сургалт нойл гэдгийг мэднэ дээ та нар.

Амаржаргал гуай ???? [103.229.176.130] 2019-07-20 06:38:31

Бойнг-737 маягийн гэж юу гэсэн үг вэ ? Бойнг-737 онгоц мөн юм уу ? биш юм уу ?

Зочин [178.165.129.19] 2019-07-20 07:41:02

Bish shdee! Boing-737 maygiin geed bhd daa! Hahahaha


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.