Пүрэв гарагаас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд

М.Амаржаргал / Нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, долдугаар сарын 25-ны Пүрэв гаригаас эхлэн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа бөгөөд жолооч нарт энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

Тодруулбал, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Дээрх асуудлаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо “Энэ сарын 25-наас эхлэн таван чиглэлд буюу хорооллын доторх замууд нэг чигийн хөдөлгөөнд орж байна. Наймдугаар сард хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул хорооллын доторх замуудад түгжрэл саатал нэлээдгүй гардаг. Тиймээс хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ТЦА-аас дараах авто замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа" гэлээ.

Баянзүрх дүүрэг, 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орно.

image

Баянзүрх дүүрэг, 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж

image

Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна.

image

Чингэлтэй дүүрэг, 2-р хороо буюу Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим замууд

image


Сэтгэгдэл

Зочин [202.70.34.130] 2019-07-25 04:39:52

Google Map-аас авсан бодит зургаар тайлбарласан бол хүмүүст илүү ойлгомжтой байна.

ккк [202.126.89.21] 2019-07-29 10:09:28

Гүүглээс татаад тавьчихвал ойлгомжгүй байна аятайхан зураад заагаад тавчихгүй л гэх байхдаа

Зочин [121.101.177.71] 2019-07-24 11:07:28

Бээжингийн гудамжнаас 64-р дэлгүүрийн зүүн талаар буюу Оюутны гудамжаар урагшаа явдаг 2 урсгалтай замыг Хобби сургууль хүртэл урагшаа нэг чиглэлтэй болгож өгнө үү. .

Хотын иргэн [103.9.90.130] 2019-07-24 08:12:24

Баянзүрх захын орчмыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах буруу шүү.Тэр хавийн оршин суугчдад орж гарахад нь хүндрэлтэй болно.

Зочин [202.9.42.67] 2019-07-25 12:54:23

Маш зөв оршин суугчид энэ замаар явдаггүй шал дэмий гарууд явдаг

Хотын иргэн [64.119.16.200] 2019-07-23 04:56:59

Заавал хотод шамбааралдахаа болиод нутаг орон луугаа яваад , хотын биднийг амар тайван амьдруулаад өгөөч!!!! Энэ их түгжрэлийг үүсгэсэн хүн нь хотын хэдэн дарга нар мөнөөсөө мөн шүү,, М. Энхболд, Бадамжунай нарын шуналаас болж, зай завсаргүй барилга баригдсанаар түгжрэл гэдэг зовлонтой боллоо. Ухаантайхан дарга нар байсан бол хотыг тэлээд хэд хэдэн шинэ дүүрэгтэй , стресс багатай, бие биенээ төвөгшөөж харахгүй байж болох л баылаа

хөдөөний хүн [103.242.46.36] 2019-07-24 03:39:46

чи ч гэсэн өөрөө явж хөдөө амьдраач , тэр шуналуудын нэг юм байж

Zochin [124.158.113.3] 2019-07-23 02:27:32

Torguulahgyi ged yadiin. yahaa medehgyi ordoggyi l bhgyi yu ta nar. hudlaa meden budliad aaa yadiiin geed ordoig biz dee

Зочин [122.201.31.27] 2019-07-23 01:48:06

Unaatai yavah ulam l hetsuu boloh nee? Yasan ch tur yum be dee

Зочин [182.160.33.22] 2019-07-22 16:00:36

Тэмдэг тэмдэглэгээгээ ойрхон ойрхон ойлгомтой тавьж үзээрэй. Өшөө олон газар ингэх нь зөв шүү.

Зочин [202.131.238.2] 2019-07-22 15:53:25

Таалагдлаа

Зочин [202.126.89.110] 2019-07-22 14:06:46

Ойлгомжгүй байна. Улаан шугамыг нэг чиглэлийн урсгал юм болов уу гэтэл төгсгөлд нь хориглох тэмдэгнээс гадна цэнхэр суман дээр чагт дарсан байх юм. Ямар учиртайг хэлж өгөөч.

Зочин [66.181.161.16] 2019-07-23 04:22:18

Эсрэг талаасаа машин оруулахгүй гэж хориглох тэмдэг тавьсан байна. Номоо дахиад унш

Зочин [66.181.161.16] 2019-07-23 04:20:24

1 чигийн урсгалтай зам дуусч байна гэсэн тэмдэг

hariult [66.181.161.98] 2019-07-23 00:40:14

medrel har huur ve yaaj mashin barij yavdgiin bol temdeglelee medehgui kkkk

Зочин [66.181.178.18] 2019-07-22 11:46:22

Tegeed yaahiin medehgui yavaad orvol bs torgoh uu

Зочин [64.119.17.200] 2019-07-23 23:05:34

Тэмдэг байж л таараа, тэмдэгээ таних бол орохгүй биз дээ. Орвол торгоно. Угаасаа амьтны өөдөөс тээглээд заваарсан юм болно доо.

Зочин [64.119.27.129] 2019-07-23 06:55:20

Торгоно


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.