Нийслэл нүүдэллэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлана

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр

  • Улаанбаатар хоттой ах дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar international day 380” арга хэмжээ,
  • нийслэл нүүдэллэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал,
  • “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй, “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхижүүлэх чиглэлээр арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.134] 2019-07-22 12:58:23

Ene jil chin duuslaa.

Зочин [66.181.180.169] 2019-07-22 10:52:21

hiih ajil bhgui um bhdaa

Зочин [66.181.161.65] 2019-07-22 09:17:54

Vhsen atsaa hiideg yumbe neg debiliin sanaachlaga boon zardal


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.