Өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ үнэгүй хийнэ

Б.БУРМАА / Эрүүл мэнд

ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өнөөдөр элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Сүхбаатарын талбайд иргэдэд үзүүлэх гэж байна.

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-аас хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн тус өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

ДЭМБ-аас гаргасан судалгаанд дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй өвнөөр нас барж байгааг дурьджээ.

Монголд хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар элэгний хавдрын гол шалтгаан болдог бөгөөд элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь үүний нэг шалтгаан болж байгаа юм.


Сэтгэгдэл

zochin [112.72.11.121] 2019-07-26 04:43:09

Emnelgiin dotood haldvar hamgaalliin deglem muugaas elegnii uvchlul ihessen gedeg shuu dee. Odoo bol toos shorootoi hursnii bohirdol ihtei mashin teregnii hort utaatai gudamjind hunii tsusnii shinjilgee avch bolno mun uzleg hiihiig zuvshuurnu gesen standart batalsan ym baih daa. Tuuniigee il bairshuulj taniltsuul. Hervee baihgui bol iim uil ajillagaa yvuulj baigaa heneggui nuhduuded huuliin daguu arga hemjee av.

Зочин [202.179.25.143] 2019-07-26 05:33:10

yag tiim yalanguya turuh emnelgud shuu

Зочин [202.131.227.178] 2019-07-26 03:25:04

ЭМЯ мөнгийг нь аваад наадамлаад зугаалаад дуусчихсан. одоо цайруулах хурдавчилсан арга хэмжээ авч байгаа юм. нэг өдөр шороон дунд шинжилгээ авдаг юм уу? Зэрлэг үедээ эргээд орох гээ юу?

Зочин [103.212.118.117] 2019-07-26 02:43:59

Хувийн эмнэлгийнхэн гадаа хашаандаа цагаан бүтээлэгтэй ширээ тавиад, халадтайгаа хөгжим чангаар тавиад, хэдэн битмин С үнэгүй тараасан болоод 50% хямдралтай баахан шинжилгээ авчихаачээ. Эмнэлэг гадаа салхи шороонд шинжилгээ хүртэл авчих юм шиг.

irgen [112.72.11.101] 2019-07-26 01:41:04

Eleg buten Mongol hutulburt zartsuulj baigaa 226 terbum tugrugniihuu zartsuulaltiig shilen tsonhondoo bairshuulaarai. Une tulburgui gej hutsaad baidgaa boli. Ternii orind irgediin tatvaraas tulsun tusviin mungunuus chini tulburuu avchihsan gedgee helj bai.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.