ЭХЭМҮТ: Дөрвөн ихэр хүүхэд мэндлээгүй

Б.БУРМАА / Эрүүл мэнд

“ЭХЭМҮТ-д энэ сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд мэндэллээ. Энэхүү тохиолдол нь манай улсад дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлсэн анхны тохиолдол юм. Ихрүүд эрүүл саруул төрсөн боловч 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж…” гэх мэдээлэл өчигдөр сошиал орчинд тарсан.

Гэтэл эл мэдээлэл худлаа болохыг ЭХЭМҮТ-өөс мэдээлж байна. Өөрөөр хэлбэл 2019 оны долдугаар сарын 24-нд ЭХЭМҮТ болон улсын хэмжээнд дөрвөн ихэр хүүхэд мэндлээгүй юм байна.

Харин дээрх мэдээлэлд дурдагдсан дөрвөн ихэр хүүхэд 2013 оны 12-р сард Сэлэнгэ аймагт төрж байсан юм. Тодруулбал тус сумын уугуул, Ерөө сумын цагдаагийн албан хаагч Баттулгынд гурван хүү, нэг охин мэндэлж Монгол Улсын анхны дөрвөн ихэр хүүхэд хэмээн бүртгэгдсэн байдаг.

Улмаар 1,7 кг жинтэй төрсөн нэг бяцхан охин нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаад харамсалтай нь нас барсан билээ. Гурван хүү, нэг охиндоо аав нь Магнай, Манлай, Мандал, Маргад хэмээх нэр өгсөн билээ.


Сэтгэгдэл

zaaa yamar [185.39.141.108] 2019-07-26 09:22:13

zaa yamar nohoi bish de

Зочин [202.126.88.174] 2019-07-26 04:03:57

Таван ихэр төрлөө гэж бичээч


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.