Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 3700 иргэнийг хамрууллаа

Б.БУРМАА / Эрүүл мэнд

ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өчигдөр Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүллээ.

Зөвхөн элэгний эхо үзлэг, В, С вирусын илрүүлэх шинжилгээнд 3700 гаруй хүн хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын 200 орчим ажиллагсад үйлчиллээ. Эрүүл мэндийн даатгалтай болон даатгалгүй иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн асарт бүртгүүлснийхээ дараа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдан, шинжилгээний хариугаа 30 минутын дараа авч байв. Мөн энэ үеэр улсын I, II, III төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ болон Мөнгөн гүүр эмнэлэг, Элэгний төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд дотор эхо үзлэг хийж, зөвлөгөө өглөө.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.156] 2019-07-27 11:16:29

Зохион байгуулалт буруу. ШОУ маягийн зүйл болсон. Дүүрэг дүүргээр хувааж үзлэг шинжилгээ хийх илүү олон хүн хамруулах хэрэгтэй. Үнэгүй гэхээр бүгд л очоод зогсчихсон тэр олон хүнд ганц өдөр чинь багадсан.мэдэв үү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.