ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Д.Тулга / Эрүүл мэнд

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Бага зэргийн бороо орох нь

“ГЭГЭЭНТЭН”-Г ГЭГЭЭРҮҮЛЭХҮЙ

Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн алдартай зохиолууд соён гэгээрүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсээр байгаа. Алдарт зохиолч “Бодлын шувуу”нэртэй анхны шүлгийн түүврээ 1980 онд 28 насандаа хэвлүүлснээс хойш 13 жилийн дараа анхны туульсийн том бүтээл зохист аялгуу болох “АлтанОвоо” туурвилаа 1993 онд хэвлүүлж байжээ “Алтан Овоо”-ноос 19 жилийн дараа буюу 2012 онд “Гэгээнтэн” романаа уншигч түмний хүртээл болгосон. “Алтан-Овоо”романы талаар утга зохиолын шүүмжлэгч Ү. Хүрэлбаатар ийн дүгнэж бичсэнийг товчлон хүргэж байна.

“Гэгээнтэн” романыг түүний ээлжит нэгэн ном гэхээсээ илүү, Тавдугаар ноён хутагтын тухай бүтээл гэхээсээ илүүтэй Гомбожавын Мэнд-Ооёогийн оюун бясалгалын шинэ томъёолол, өгөгдөхүүн, түүнээс хүлээж болох утга зохиолын шилдэг бүтээл талаас нь уншигчид хүлээж авсан нь тохиолдлын зүйл биш гэдгийг энд би онцлон хэлэхийг хүссэн юм.

“Гэгээнтэн” роман юугаараа шинэ, онцлог, гайхалтай бүтээл болсон юм бэ? Энэ талаар олон зүйлийг эшлэн ярьж болно. Түүнээс хоёр, нэгийн төдий зүйлийг энд тэмдэглэхийг хүсч байна. Мэдээж сэдэв нь чухаг, чухал байсан. Тавдугаар ноён хутагтыг өнөөгийн монголчуудын дунд мэдэхгүй хүн байхгүй болсон. Бас мэддэг хүн байхгүй болсон. Мэдэх мэдэхгүйн энэ орчил дунд Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” роман түүхэн баримт, уран сайхны сэтгэлгээний иж бүрдэл болсноороо жин дарж, алдаг оног мэдлэг мэдээлэлтэй, “Үлэмжийн чанар” дууны хүрээнээс хэтийдээгүй зон олонд танин мэдэхүй, сэтгэлгээ, ухан бодохуйн сайхан боломжийг олгож байгаагаараа ач тустай, цаг үеэ мэдэрсэн, шинэлэг зүйл болсон байна.

“Гэгээнтэн” романы бичлэг, түүний хэв маяг нь сонгодог туурвилын шинжийг агуулснаараа сүүлийн үеийн романуудаас онцлог болсныг хэлэх хэрэгтэй..

“Гэгээнтэн” романы бас нэгэн сонирхолтой тал нь одоо бидний дунд ажиллаж амьдарч байгаа тахилч Алтангэрэлээс урагшлуулан Түдэв хэмээх буянт өвгөн тахилчийг романы нэвтрэн гарах нэгэн улаан шугам болгон шан татаж дүр бүтээгээд Данзанравжаа хутагтын үе цаг руу алгуурхан дөтлүүлж ховсдон, нэгэн цул үйл явдал болгож, ноён хутагтын нууц тарнийн шид бүтээлийн орчилд хүргэн, түүний алдарт “Цагаан сүм” буюу Төгс буяныг машид дэлгэрүүлэгч хийд, Өвөр Баясгалант Хамарын хийд орчимд үйл явдлыг цомнон багтааж, басхүү гэгээнтэн хүний гэгээрэл, бясалгал эгэл боргил амьдрал дунд хэрхэн холилдон, сүлэлдэн байсныг тод торуун гаргаснаараа гайхалтай бүтээл болсон юм.

ХҮН БҮХЭНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдээ аз жаргалтай, эрүүл чийрэг хүн болгохыг хүссэн хүн бүхэн дараах мэдээллийг мэдэхэд илүүдэхгүй.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар судалж дараах зөвлөгөөг өгч байна.

image

ДАРХЛААГ ДЭМЖИГЧ БҮТЭЭГДЭХҮҮН

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.