Монголын танкчид улаан өнгийн танкаараа дахин уралдана

Б.БУРМАА / Спорт

Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан, дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн жилээс жилд цар хүрээ нь тэлсээр буй “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Энэ сарын 29-ны өдөр “Танкийн биатлон”тэмцээнд оролцох 25 орны танкчид танкийн өнгө болон гараагаа сугаллаа.

Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийн өнгө гараагаа тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалав. Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танкийг сугалсан юм. Өмнөх хоёр жилд ч мөн улаан өнгийн танкийг сугалан уралдаж, чамгүй сайн амжилт үзүүлж байсан. Тийнхүү манай танкчид ирэх наймдугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд гуравдугаар гараанд Сири, Венесуель, Казахстан улсын танкчидтай уралдахаар боллоо. Эл өдөр оролцогч орны танкчид тэмцээний газар орон болох "Алабино"-д танкуудаа хүлээн авч үзлэг оношлогоог хийн, уралдах зам маршруттайгаа танилцлаа.

image


Сэтгэгдэл

Зочин [103.50.206.40] 2019-08-07 11:19:32

БХЯ бүрэн бичлэгийг нь үзүүлэх чадал байна уу. Хөвгүүдээ цоглог хийморьтой байгаарай. Өрсөлдөгч нар бүгд бидний туган дор жагсаж байсан хүмүүс гэж бодож толгой дээгүүр харж байгаарай. АМЖИЛ ХҮСЬЕ.

Nymdorj [202.126.89.67] 2019-08-01 01:20:24

Amjilt husie.

Зочин [66.181.161.72] 2019-07-30 13:36:00

ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ОРОС АХЫН ДҮҮ ШҮҮ ГЭДГЭЭ ХАРУУЛААД ӨГ,

зочин [122.201.31.181] 2019-07-30 06:58:41

Та бүхэндээ амжилт хүсэе.

Зочин [59.153.115.74] 2019-07-30 03:20:14

хаана хэзээ вэ үзэхиймсэн


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.