С.Мөнхбат аварга түрүүлж, Х.Цагаанбаатар үзүүрлэжээ

М.Амаржаргал / Спорт

Увс аймгийн Баруунтуруун сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Турууны үржил шимт хөндийд газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-наас 26-нд өргөн дэлгэр болжээ. Тус сумын наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин С.Батсуурь нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх хүч чадлаа сорьсон байна.

Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" Спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Эрдэнэс монгол" группын бөх Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, Баруунтуруун сумын харьяат, ТЕГ-ын "Эрч" спорт хорооны бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Хашбаатарын Цагаанбаатар үзүүрлэжээ.

Улсын заан Д.Бумбаяр зургаагаас долоон настай "Хууринан шуугагч" хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг ивээн тэтгэж, Өндөрхангай сумын харьяат, Баруунтуруун сумын төгсөгч, улсын начин С.Дангаасүрэн шөвгийн дөрөвт үлдсэн бөхийн бай шагналыг даасан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.240] 2019-07-31 02:05:10

нутгийн наадамд нутгийн бөх аймаар хүчтэй байх юмаа

Зочин [202.9.43.76] 2019-07-30 22:19:22

Сайхан найраа болжээ гэж

Зочин [107.77.202.220] 2019-07-30 21:48:56

Цагаанбаатарын далбааны булчин аймаар аймаар. Гараа буулгаж болохгүй байна штээ

Нэг монгол [220.195.65.101] 2019-07-30 20:57:32

3 хан сая монголчууд минь хятадын хатгаасаар дорвод баяд буриад халх гэж жалга довоо одоо зогсоо уеийн уед нэг Монгол л байх ёстой

Зочин [103.10.23.111] 2019-07-31 09:34:25

Монголчууд эвтэй байх хэртэй Мараж тэмцэх нь бусдын золиос болохын ихлэл юм Харин улс төрч нэртэй хулгайчтай эвлэрч болохгүй

ZOCHIN [103.212.117.145] 2019-07-30 16:16:41

UVSD HALH HUN GEH BAIHGUI.DANDAA DURVUD BAYD METIIN BAGA YSTAI HOG SHIG HUMUUS BDAG.MANAI HALHAAS ZAILAAD UVS ULSDAA AMIDAR. MUUHAI HUMUUS.YAGAAD DURVUD HUN HUN BISH GESNIIG.UBS D HALHUUD INGVEL NOVSHUUD BOOJ UHNE DEE

Зочин [112.72.11.112] 2019-07-30 15:52:26

Монголчууд минь сайхан нааджээ

Зочин [202.9.44.164] 2019-07-30 13:14:18

Цагаанбаатар чинь Увсынх юмуу?

Зочин [66.181.185.79] 2019-07-30 14:13:20

увсын халх

Бөх [202.9.43.181] 2019-07-30 10:15:14

Lexus 570 түрүү бөх авсан уу ?


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.